КОМПЬЮТЕРИЙН СҮЛЖЭЭНИЙ УЛСЫН ОЛИМПИАД ЭХЛЭХЭД БЭЛЭН БОЛЛОО

ҮБХИС-ийн Кибер аюулгүй байдлын сургалтын төв нь 2024 оны 09 дүгээр сарын 21, 28-ны өдрүүдэд “Компьютерын сүлжээний улсын XII олимпиад”-ыг Монголын сүлжээний инженерүүдийн холбоо /mnNOG/ болон ивээн тэтгэгч байгууллагуудтай хамтран зохион байгуулахад бэлэн боллоо.

“Компьютерийн сүлжээний улсын XII олимпиад”-ын 1-р шат 2024 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 09 цагаас ҮБХИС дээр зохион байгуулагдана.

Нийт оролцогчиддоо амжилт хүсье!