БАГШ СОНГОН ШАЛГАРУУЛЖ АЖИЛД АВНА

Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн Аюулгүй байдлын дээд сургуульд “Кибер аюулгүй байдал”, “Электроникийн инженерчлэл”-ийн сургалтын хөтөлбөрт болон “Эрх зүйн багш” сонгон шалгаруулж ажилд авна.

А. “Кибер аюулгүй байдал” болон “Электроникийн инженерчлэл” хөтөлбөрийн мэргэжлийн багшид тавигдах шаардлага:

Мэргэжил:

  1. Кибер аюулгүй байдал /Мэргэжлээрээ 2-оос доошгүй жил ажилласан/;
  2. Электроникийн инженерчлэл /Мэргэжлээрээ 2-оос доошгүй жил ажилласан/.

Боловсролын зэрэг: Магистр ба түүнээс дээш

Мэргэшил:

  • Гадаад хэлний дунд болон түүнээс дээш түвшний мэдлэгтэй;
  • Эрдэм шинжилгээ, судалгааны ажлын туршлага, заах арга зүй эзэмшсэн;
  • Хувь хүний ёс зүй, харилцааны соёлтой, багаар ажиллах өндөр чадвартай;
  • Эрдэм шинжилгээ, судалгааны ажлын туршлага, заах арга зүй эзэмшсэн.

Б. Эрх зүйн багшид тавигдах шаардлага:

 

Мэргэжил: Эрх зүй /Мэргэжлээрээ 2-оос доошгүй жил ажилласан/

Боловсролын зэрэг: Магистр ба түүнээс дээш

Мэргэшил:

– Цэргийн эрх зүй, Хүний эрхийн чиглэлээр мэргэшсэн /давуу тал/

– Гадаад хэлний дунд болон түүнээс дээш түвшний мэдлэгтэй.

Заах хичээл:

  1. Цэргийн эрх зүй
  2. Хүний эрх

Бүрдүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн зураг бүхий анкет;
  • Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын хуулбар;
  • Иргэний үнэмлэхийн хуулбар.

Жич: Их, дээд  сургууль, коллежид мэргэжлийн дагуу багшилж байсан бол давуу тал  болно.

Материал хүлээн авах хугацаа: 2024 оны 09 дүгээр сарын 30-ны 17.00 цаг хүртэл ҮБХИС-ийн хичээлийн нэгдүгээр байрны 101 тоот өрөөнд хүлээн авна.

Холбогдах утасны дугаар: 88077600, 99073607, 80171808