Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн Аюулгүй байдлын дээд сургуульд “Кибер аюулгүй байдал”, “Электроникийн инженерчлэл”-ийн сургалтын хөтөлбөрт болон “Эрх зүйн багш” сонгон шалгаруулж ажилд авна.
А. “Кибер аюулгүй байдал” болон “Электроникийн инженерчлэл” хөтөлбөрийн мэргэжлийн багшид тавигдах шаардлага:
Мэргэжил:
- Кибер аюулгүй байдал /Мэргэжлээрээ 2-оос доошгүй жил ажилласан/;
- Электроникийн инженерчлэл /Мэргэжлээрээ 2-оос доошгүй жил ажилласан/.
Боловсролын зэрэг: Магистр ба түүнээс дээш
Мэргэшил:
- Гадаад хэлний дунд болон түүнээс дээш түвшний мэдлэгтэй;
- Эрдэм шинжилгээ, судалгааны ажлын туршлага, заах арга зүй эзэмшсэн;
- Хувь хүний ёс зүй, харилцааны соёлтой, багаар ажиллах өндөр чадвартай;
- Эрдэм шинжилгээ, судалгааны ажлын туршлага, заах арга зүй эзэмшсэн.
Б. Эрх зүйн багшид тавигдах шаардлага:
Мэргэжил: Эрх зүй /Мэргэжлээрээ 2-оос доошгүй жил ажилласан/
Боловсролын зэрэг: Магистр ба түүнээс дээш
Мэргэшил:
– Цэргийн эрх зүй, Хүний эрхийн чиглэлээр мэргэшсэн /давуу тал/
– Гадаад хэлний дунд болон түүнээс дээш түвшний мэдлэгтэй.
Заах хичээл:
- Цэргийн эрх зүй
- Хүний эрх
Бүрдүүлэх материал:
- Төрийн албан хаагчийн зураг бүхий анкет;
- Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын хуулбар;
- Иргэний үнэмлэхийн хуулбар.
Жич: Их, дээд сургууль, коллежид мэргэжлийн дагуу багшилж байсан бол давуу тал болно.
Материал хүлээн авах хугацаа: 2024 оны 09 дүгээр сарын 30-ны 17.00 цаг хүртэл ҮБХИС-ийн хичээлийн нэгдүгээр байрны 101 тоот өрөөнд хүлээн авна.
Холбогдах утасны дугаар: 88077600, 99073607, 80171808