Аюулгүй байдал, батлан хамгаалах судлал, цэргийн шинжлэх ухааныг хөгжүүлэхэд чиглэсэн, орчин үеийн дэвшилтэд технологи, инновац, хиймэл оюунд суурилсан бүтээлийг сонгон шалгаруулж, тэдгээрийг цэргийн хэрэгт нэвтрүүлэх, сургалт, судалгааны эргэлтэд оруулах зорилгоор “Батлан хамгаалахын сайдын нэрэмжит 2025 оны Шинжлэх ухаан, технологи, инновацын шилдэг бүтээлийн шалгаруулалт”-ыг эрдэм шинжилгээ, сургалтын байгууллага, нийт эрдэмтэн, судлаач, зохион бүтээгчдийн дунд нээлттэйгээр зарлаж байна.


I шатны шалгаруулалтыг шилдэг бүтээл шалгаруулах журмын 4.1.1-т заасан салбар зөвлөлүүд зохион байгуулах бөгөөд Зэвсэгт хүчнээс оролцуулах бүтээлүүдийг Зэвсэгт хүчний Жанжин штабын Шинжлэх ухаан, технологийн салбар зөвлөл шалгаруулж, шалгарсан бүтээлүүдийг холбогдох материалын хамт салбар зөвлөлүүдэд хүргүүлсэн байна.
II шатны шалгаруулалтыг яамны Шинжлэх ухаан, технологи, инновацын зөвлөл 2025 оны 10 дугаар сард багтаан зохион байгуулна.

Иймд эрдэмтэн, залуу судлагч, зохион бүтээгч, шинийг санаачлагч Та бүхнийг “Батлан хамгаалахын сайдын нэрэмжит 2025 оны шинжлэх ухаан, технологи, инновацын шилдэг бүтээлийн шалгаруулалт”-д урьж байна.
Цахим хаяг batbayar.b@mod.gov.mn
Утас: 88029370; 51-263202
БАТЛАН ХАМГААЛАХ ЯАМНЫ ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИ, ИННОВАЦЫН ЗӨВЛӨЛ
