Дараах мэргэжлүүдээр багш сонгон шалгаруулж авна

ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН ТЭНХИМ

Авто инженерчлэл хөтөлбөрт: авто инженер, механик инженер мэргэжилтэй багш 4,

Авто замын инженерчлэл хөтөлбөрт: Авто замын инженер мэргэжилтэй багш 1

Ажлын байранд тавигдах шаардлага:

  • Магистр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх
  • Багшлах үнэмлэхийн эрхтэй бол давуу тал болно
  • Гадаад хэлний зохих мэдлэгтэй байх
  • Харилцааны соёлтой, зөв хандлагатай, бүтээлч байх
  • Мэдээлэл харилцааны технологи болон хэрэглээний программ дээр төвөггүй ажиллах чадвартай байх
  • Тогтвор суурьшилтай ажиллах хүсэл эрмэлзэлтэй байх

Бүрдүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн анкет /Бүрэн бөглөх/;
  • Хувь хүний танилцуулга (CV);
  • Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх гэрчилгээний хуулбар;
  • Иргэний үнэмлэхийн хуулбар;
  • Цээж зураг (3х4 см)
  • 3 үеийн намтар гараар бичсэн байх

ЭДИЙН ЗАСАГ МЕНЕЖМЕНТИЙН ТЭНХИМ

Эдийн засаг болон менежментийн  хөтөлбөр тус бүрт мэргэжлийн суурь, мэргэжлийн хичээл заах багш авна. /2 багш/

          Үндсэн шаардлага:

  • Эдийн засгийн болон бизнес удирдлагын магистр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх
  • Дээд боловсролын байгууллагад багшлах эрхтэй байх
  • Багшийн манлайлал, ёс зүйн хэм хэмжээг сахин биелүүлдэг байх
  • Гадаад хэлний зохих ёсны мэдлэгтэй байх
  • Харилцааны соёлтой, зөв хандлагатай, бүтээлч байх
  • Мэдээлэл харилцааны технологи болон хэрэглээний программ дээр төвөггүй ажиллах чадвартай байх
  • Тогтвор суурьшилтай ажиллах хүсэл эрмэлзэлтэй байх

          Тусгай шаардлага:

  • Тухайн шинжлэх ухааны онол арга зүйн болон судалгаа шинжилгээний аргуудыг эзэмшсэн байх
  • SSPS, E-Views, STATA, Power BI, R гэх мэт программ дээр ажиллах чадвартай байх
  • Мэргэжлээрээ 3-аас дээш жил ажилласан байх
  • Мэргэжлийн англи хэлийг дундаас дээш түвшинд эзэмшсэн байх
  • /Олон улсын CFA, FRM, CII гэх мэт/ зэрэг бол давуу тал болно
  • Их дээд сургууль болон бизнесийн байгууллагат 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх

Бүрдүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн анкет /Бүрэн бөглөх/;
  • Хувь хүний танилцуулга (CV);
  • Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх гэрчилгээний хуулбар;
  • Иргэний үнэмлэхийн хуулбар;
  • Цээж зураг (3х4 см)                                             /Холбогдох утас:99046168/

МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ТЭНХИМ

“КИБЕР АЮУЛГҮЙ БАЙДАЛ”, “ЭЛЕКТРОНИК”-ИЙН МЭРГЭЖЛИЙН БАГШ СОНГОН ШАЛГАРУУЛЖ АВНА

Тавигдах ерөнхий шаардлага:

  • Их дээд сургуулийг инженерийн чиглэлээр төгссөн
  • Мэргэжлээрээ магистр /2023 оны 09 сараас өмнө магистрын зэрэг хамгаалах магистрант байж болно/ болон түүнээс дээш зэрэгтэй;
  • Их, дээд  сургууль, коллежид мэргэжлийн дагуу багшилж байсан бол давуу тал болно
  • Гадаад хэлний зохих мэдлэгтэй (англи, орос болон бусад)
  • Компьютерын хэрэглээний программ дээр ажиллах чадвартай
  • Эрдэм шинжилгээ, судалгааны ажлын туршлага, заах арга зүй эзэмшсэн;
  • Багшийн ёс зүй, харилцааны соёлтой, багаар ажиллах чадвартай;
  • Өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлэх ажлын ачаалал даах чадвартай байх
  • Бакалаврын боловсрол олгох сургалтын төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд оролцох багшид тавигдах мэргэжлийн тусгай шаардлагуудыг хангасан байх

Тусгай шаардлага:

  1. “Кибер аюулгүй байдал” болон түүнтэй адилтгах бусад мэргэжлээр их дээд сургууль төгссөн, ажлын дадлага туршлагатай, “Кибер аюулгүй байдал” хөтөлбөрт тусгагдсан мэргэжлийн суурь болон мэргэшүүлэх хичээлүүдийг заах мэдлэг, боловсрол, ур чадвартай, тогтвор суурьшилтай ажиллах 3 багшийг сонгон шалгаруулж ажиллуулна.
  2. “Электроник” болон түүнтэй адилтгах бусад мэргэжлээр их дээд сургууль төгссөн, ажлын дадлага туршлагатай, “Электроникийн инженерчлэл” хөтөлбөрт тусгагдсан мэргэжлийн суурь болон мэргэшүүлэх хичээлүүдийг заах мэдлэг, боловсрол, ур чадвартай, тогтвор суурьшилтай ажиллах 1 багшийг сонгон шалгаруулж ажиллуулна.

БАЙГАЛИЙН УХААНЫ ТЭНХИМ

Компьютерын багш: Ажлын байранд тавигдах шаардлага

  • Их дээд сургуулийн багшийн нийтлэг шаардлага хангасан байх
  • Компьютерын өргөн хэрэглээний программууд, компьютерын сүлжээ, мэдээллийн аюулгүй байдал, программчлалын хичээл заах чадвартай байх
  • Хариуцлагатай, хувийн зохион байгуулалт сайтай байх
  • Харилцааны соёл, ёс зүйтэй байх
  • Мэдээлэл харилцааны технологи болон хэрэглээний программ дээр төвөггүй ажиллах чадвартай байх
  • Тогтвор суурьшилтай ажиллах хүсэл эрмэлзэлтэй

Физикийн багш: Ажлын байранд тавигдах шаардлага

  • Физикч болон физикийн багш мэргэжлээр их дээд сургууль, төгссөн, магистр болон түүнээс боловсролын зэрэгтэй байх
  • Их дээд сургуулийн багшид тавигдах нийтлэг шаардлагыг хангасан байх
  • Хариуцлагатай, хувийн зохион байгуулалт сайтай байх
  • Багаар ажиллах чадвартай байх
  • Багшийн харилцааны соёл, ёс зүйг эзэмшсэн байх
  • Тогтвор суурьшилтай ажиллах хүсэл эрмэлзэлтэй

Бүрдүүлэх материал:

  • Иргэний үнэмлэхийн хуулбар
  • Төрийн албан хаагчийн анкет
  • Мэргэжлийн диплом /эх хувь, хуулбар/
  • Ажил байдлын тодорхойлолт
  • Цээж зураг (3х4 см)