ДОКТОРЫН ЗЭРЭГ ХАМГААЛНА

  1. Үндэсний Батлан Хамгаалахын Их Сургуулийн докторант Цэрэндулам овогтой Батбаяр “Цэргийг агаарын довтолгооноос хамгаалах удирдлагын чадавхыг дээшлүүлэх боломж” сэдвээр “Цэргийн удирдлага” мэргэжлээр доктор (Ph.D)-ын зэрэг хамгаална. Хамгаалуулах дэд зөвлөлийн хуралдаан 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 13:00 цагт тус их сургуулийн хичээлийн I байрны “Сүбээдэй” танхимд болно.

 

  1. Үндэсний Батлан Хамгаалахын Их Сургуулийн докторант Сэсээр овогтой Буянхишиг “Нийгмийн аюулгүй байдлыг хангахад сэтгүүл зүйн бодлогын үзүүлэх нөлөө” сэдвээр “Аюулгүй байдал судлал” мэргэжлээр доктор (Ph.D)-ын зэрэг хамгаална. Хамгаалуулах дэд зөвлөлийн хуралдаан 2024 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 13:00 цагт тус их сургуулийн хичээлийн I байрны “Сүбээдэй” танхимд болно.

 

  1. Үндэсний Батлан Хамгаалахын Их Сургуулийн докторант Сумьяаначин овогтой Лхагвасүрэн “Дайны байдлын үеийн онцгой байдлын байгууллагын үүрэг гүйцэтгэх боломжийн судалгаа” сэдвээр “Цэргийн удирдлага” мэргэжлээр доктор (Ph.D)-ын зэрэг хамгаална. Хамгаалуулах дэд зөвлөлийн хуралдаан 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 13:00 цагт тус их сургуулийн хичээлийн I байрны “Сүбээдэй” танхимд болно.

БАТЛАН ХАМГААЛАХ, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ДОКТОРЫН ЗЭРЭГ ХАМГААЛУУЛАХ ДЭД ЗӨВЛӨЛ