Үндэсний Батлан Хамгаалахын Их Сургуулийн докторант Жигжид овогтой Цэсэн “Үндэсний аюулгүй байдлыг хангахад олон нийтийн радио, телевизийн оролцоог нэмэгдүүлэх нь” сэдвээр “Аюулгүй байдал судлал” мэргэжлээр 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 13.00 цагт, докторант Дашдондогийн Бат-Эрдэнэ нь “Үндэсний аюулгүй байдлыг хангахад хүүхэд залуучуудын эх оронч төлөвшлийн нөлөө” сэдвээр “Аюулгүй байдал судлал” мэргэжлээр 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 13:00 цагт, докторант Батцэнгэлийн Булган нь “Хүний аюулгүй байдалд эрүүл ахуйн үзүүлэх нөлөөллийн шинжилгээ” сэдвээр “Аюулгүй байдал судлал” мэргэжлээр 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 11:00 цагт, докторант Пунцагийн Чинзориг нь “Буудлагын зэвсэгт сайжруулалт хийх боломжийн судалгаа” сэдвээр “Цэргийн зэвсэглэл техник судлал” мэргэжлээр 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 13:00 цагт, докторант Сүхбаатар овогтой Байгалмаа “Үндэсний аюулгүй байдалд нүүдлийн соёл иргэншлийн үзүүлэх нөлөөллийн шинжилгээ” сэдвээр “Аюулгүй байдал судлал” мэргэжлээр 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 13.00 цагт, докторант Удвалын Өлзийцэцэг нь “Химийн аюулгүй байдлын бодлого, эрх зүйн зохицуулалтад хийсэн шинжилгээ” сэдвээр “Аюулгүй байдал судлал” мэргэжлээр 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 13:00 цагт тус тус доктор (Ph.D)-ын зэрэг хамгаална. Хамгаалуулах зөвлөлийн хуралдаан тус их сургуулийн хичээлийн I байрны “Сүбээдэй” танхимд болно.
БАТЛАН ХАМГААЛАХ, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ДОКТОРЫН ЗЭРЭГ ХАМГААЛУУЛАХ ДЭД ЗӨВЛӨЛ