ҮБХИС-ийн Гадаад хэлний сургалтын төвд багш сонгон шалгаруулж, ажилд авна.
МОНГОЛ ХЭЛ, БИЧГИЙН БАГШ
Ажлын байранд тавигдах шаардлага:
- Их дээд сургуулийн багшийн нийтлэг шаардлага хангасан;
- Хариуцлагатай, хувийн зохион байгуулалт сайтай;
- Харилцааны соёл, ёс зүйтэй;
- Хэрэглээний програм дээр ажиллах чадвартай;
- Тогтвор суурьшилтай ажиллах хүсэл эрмэлзэлтэй;
- Багаар ажиллах чадвартай;
- Докторын зэрэгтэй бол давуу тал болно.
Бүрдүүлэх материал:
– Төрийн албан хаагчийн анкет /зурагтай/;
– Боловсролын зэргийн диплом;
– Мэргэжил дээшлүүлсэн талаарх үнэмлэх, гэрчилгээ;
– Иргэний үнэмлэхийн хуулбар;
Материал хүлээн авах хугацаа:
2024 оны 09 дүгээр сарын 10-ны 17.00 цаг хүртэл ҮБХИС-ийн хичээлийн нэгдүгээр байрны 101 тоот өрөөнд хүлээн авна.
Утас: 99086294, 11-451820
ҮБХИС-ийн СУРГАЛТЫН ХЭЛТЭС