ҮНДЭСНИЙ БАТЛАН ХАМГААЛАХЫН ИХ СУРГУУЛИЙН МАГИСТР, ДОКТОРЫН ХӨТӨЛБӨРТ ЭЛСЭЛТ АВНА.
2021-2022 оны хичээлийн жилд дараах хөтөлбөрөөр суралцагч элсүүлнэ. Үүнд:
Магистрын хөтөлбөр:
- Хуурай замын цэргийн сургалт
- Агаарын цэргийн сургалт
- Кибер аюулгүй байдлын цэргийн сургалт
- Батлан хамгаалах
- Цэргийн шинжлэх ухаан
- Аюулгүй байдал судлал
- Төрийн удирдлага
Докторын хөтөлбөр:
- Батлан хамгаалах
- Цэргийн шинжлэх ухаан
- Аюулгүй байдал судлал
Тус сургуулийн магистрын хөтөлбөрт элсэхээр бүртгүүлэгч нь бакалаврын зэрэг, докторын хөтөлбөрт элсэхээр бүртгүүлэгч нь магистрын зэрэг эзэмшсэн байна.
Магистр, докторын сургалтад элсэхийг хүсэгчид 2022 оны 1 дүгээр сарын 03-аас 2022 оны 2 дугаар сарын 15-ны өдрүүдэд Хичээлийн I дүгээр байр, Ахисан түвшний сургалтын албаны 205 тоотод ирж бүртгүүлнэ үү.
Бүртгүүлэхээр ирэхдээ дараах бичиг, баримтыг авч ирнэ. Үүнд:
- Иргэний үнэмлэх, хуулбарын хамт;
- Элсэн суралцах өргөдөл;
- Төрийн албан хаагчийн анкет;
- Магистрын хөтөлбөрт элсэгч нь бакалаврын диплом, хавсралтын эх хувийг наториатаар баталгаажуулсан хуулбарын хамт, докторын хөтөлбөрт элсэгч нь бакалаврын болон, магистрын диплом, хавсралтын эх хувийг наториатаар баталгаажуулсан хуулбарын хамт;
- Цээж зураг 2 хувь;
- Бүртгэлийн хураамж 20000 ₮
Элсэлтийн шалгалт: 2022 оны 2 дугаар сарын 16-ны өдөр хичээлийн I байрны 209, 210 тоот өрөөнд 09.30 цагт эхэлнэ.
Магистр, докторын хөтөлбөрт элсэхээр бүртгүүлэгчдээс дараах шалгалтыг авна.
- Мэргэжлийн шалгалт
- Ярилцлага
Харилцах утас, E mail хаяг:
Ахисан түвшний сургалтын алба: 88286325, 86100101, 99092890, 94095225, www.mndu.gov.mn
ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТЫН ХУВААРЬ
Магистрын хөтөлбөрт элсэгчдээс:
Д/д | Шалгалт авах чиглэл | Огноо | Цаг | Шалгалт авах хэлбэр | Шалгалт авах газар |
1 | Мэргэжил
|
2022.02.16 | 10.00-11.30 | Бичгээр | 210 тоот |
2 | Сэдвийн ярилцлага | 2022.02.16 | 14.00-16.00 | Судалгааны сэдвээр бэлдсэн танилцуулга, ярилцлага | 210 тоот |
3 | Нэгдсэн дүн танилцуулах | 2022.02.17 | 14.00 | www.mndu.gov.mn. |
Докторын хөтөлбөрт элсэгчдээс:
Д/д | Шалгалт авах чиглэл | Огноо | Цаг | Шалгалт авах хэлбэр | Шалгалт авах газар |
1 | Мэргэжил | 2022.02.16 | 10.00-11.30 | Бичгээр | 209 тоот |
2 | Сэдвийн ярилцлага | 2022.02.16 | 14.00-16.00 | Судалгааны сэдвээр бэлдсэн танилцуулга, ярилцлага | 209 тоот |
3 | Нэгдсэн дүн танилцуулах | 2022.02.17 | 14.00 | www.mndu.gov.mn. |