2023-2024 оны хичээлийн жилийн нэмэлт элсэлт дараах хөтөлбөрөөр суралцагч элсүүлнэ. Үүнд:
Магистрын хөтөлбөр:
- Батлан хамгаалах
- Цэргийн шинжлэх ухаан
- Аюулгүй байдал судлал
- Төрийн удирдлага
- Хуурай замын цэргийн сургалт
- Агаарын цэргийн сургалт
- Барилга инженерийн цэргийн сургалт
- Кибер аюулгүй байдлын цэргийн сургалт
Докторын хөтөлбөр:
- Батлан хамгаалах
- Цэргийн шинжлэх ухаан
- Аюулгүй байдал судлал
Магистр, докторын сургалтад элсэхийг хүсэгчид 2024 оны 01 дүгээр сарын 8 – 26-ны өдрүүдэд хичээлийн I дүгээр байр, Эрдмийн сургуулийн сургалт, судалгаа хөгжүүлэлтийн албаны 210 тоотод бүртгүүлнэ.
Бүртгүүлэхээр ирэхдээ дараах бичиг, баримтыг авч ирнэ. Үүнд:
- Иргэний үнэмлэхний хуулбар;
- Элсэн суралцах өргөдөл;
- Төрийн албан хаагчийн анкет;
- Магистрын хөтөлбөрт элсэгч нь бакалаврын диплом, докторын хөтөлбөрт элсэгч нь бакалаврын болон магистрын дипломын хуулбар;
- Цээж зураг 2 хувь;
- Бүртгэлийн хураамж 20000 ₮.
Элсэлтийн шалгалт: 2024 оны 02 дугаар сарын 01-02-ний өдрүүдэд хичээлийн I байрны 208, 209 тоот өрөөнд 09.30 цагт явагдана.
Магистр, докторын хөтөлбөрт элсэхээр бүртгүүлэгчдээс дараах шалгалтыг авна.
- Мэргэжлийн шалгалт (бичгээр)
- Ярилцлага
- Гадаад хэл
Харилцах утас:
Сургалт, судалгаа хөгжүүлэлтийн алба: 88044966, 99780009, 99092890.