ҮНДЭСНИЙ БАТЛАН ХАМГААЛАХЫН ИХ СУРГУУЛИЙН ЭРДМИЙН СУРГУУЛИЙН МАГИСТР, ДОКТОРЫН ХӨТӨЛБӨРИЙН ӨВЛИЙН ЭЛСЭЛТ АВНА

2024-2025 оны хичээлийн жилийн өвлийн элсэлт дараах хөтөлбөрөөр суралцагч элсүүлнэ. Үүнд:

Магистрын хөтөлбөр:

  1. Батлан хамгаалах
  2. Цэргийн шинжлэх ухаан
  3. Аюулгүй байдал судлал
  4. Төрийн удирдлага
  5. Хуурай замын цэргийн сургалт
  6. Агаарын цэргийн сургалт
  7. Барилга инженерийн цэргийн сургалт
  8. Кибер аюулгүй байдлын цэргийн сургалт

Докторын хөтөлбөр:

  1. Батлан хамгаалах
  2. Цэргийн шинжлэх ухаан
  3. Аюулгүй байдал судлал

Магистр, докторын сургалтад элсэхийг хүсэгчид 2025 оны 01 дүгээр сарын 0617-ний өдрүүдэд хичээлийн I дүгээр байр, Эрдмийн сургуулийн сургалт, судалгаа хөгжүүлэлтийн албаны 200 тоотод бүртгүүлнэ.

Бүртгүүлэхээр ирэхдээ дараах бичиг, баримтыг авч ирнэ. Үүнд:

  • Иргэний үнэмлэхийн хуулбар;
  • Элсэн суралцах өргөдөл;
  • Төрийн албан хаагчийн анкет;
  • Магистрын хөтөлбөрт элсэгч нь бакалаврын диплом, докторын хөтөлбөрт элсэгч нь бакалаврын болон магистрын дипломын хуулбар; /E-Mongolia боловсролын лавлагаа/
  • Цээж зураг 2 хувь;

 

Элсэлтийн шалгалт: 2025 оны 01 дүгээр сарын 23-24-ний өдрүүдэд хичээлийн I байрны 202, 203 тоот өрөөнд 09.30 цагт явагдана.

Магистр, докторын хөтөлбөрт элсэхээр бүртгүүлэгчдээс дараах шалгалтыг авна.

  • Мэргэжлийн шалгалт (бичгээр)
  • Ярилцлага
  • Гадаад хэл

Харилцах утас:

Сургалт, судалгаа хөгжүүлэлтийн алба: 88044966, 99092890, 99780009.