ҮНДЭСНИЙ БАТЛАН ХАМГААЛАХЫН ИХ СУРГУУЛИЙН СУРГАЛТЫН ХЭЛТСИЙН АХЛАХ МЭРГЭЖИЛТЭН, АХМАД С.МӨНХСАРУУЛТАЙ 2023-2024 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД ЭЛСЭЛТ АВАХ ХӨТӨЛБӨРҮҮДИЙН ТАЛААР ЯРИЛЦЛАА

Үндэсний батлан хамгаалахын их сургууль 2023-2024 оны хичээлийн жилд ямар хөтөлбөрүүдээр элсэлт авах вэ? Үндэсний батлан хамгаалахын их сургууль нь 2023-2024 оны хичээлийн жилд цэргийн мэргэжлийн бакалаврын 15, иргэний чиглэлийн бакалаврын 8, мэргэжлийн боловсролын 16 хөтөлбөртөө тус тус элсэлт авахаар бэлтгэж байна. Цэргийн мэргэжлийн бакалаврын 15 хөтөлбөрөөс “Ерөнхий цэргийн команд”, “Артиллери”, “Холбооны инженер”, “Радиотехникийн команд” […]

Аюулгүй байдлын дээд сургуулийн II, III дугаар ангийн суралцагч нар “Цэргийн тангараг’ өргөлөө.

ҮБХИС-ийн Аюулгүй байдлын дээд сургуулийн 2022-2023 оны хичээлийн жилийн “Цэргийн мэргэжил’ олгох сургалт амжилттай өндөрлөж, Аюулгүй байдлын дээд сургуулийн II, III дугаар ангийн суралцагч нар “Цэргийн тангараг’ өргөлөө.

ДОКТОРЫН ЗЭРЭГ ХАМГААЛЛАА

Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн Эрдмийн сургуулийн докторант М.Должинсүрэн “Цаг уурын гамшигт үзэгдлийн хүн амд үзүүлэх нөлөөллийн судалгаа” сэдэвт диссертацыг шүүн хэлэлцэж “Аюулгүй байдал судлалын” хамгаалуулах зөвлөлийн 2023.06.09-ний өдрийн тогтоолыг үндэслэн “Аюулгүй байдал судлал” мэргэжлээр доктор \Ph.D\-ын зэрэг хамгааллаа. Эрдмийн ажлын удирдагчаар доктор \Ph.D\, профессор П.Цэдэв ажиллаа. Доктор \Ph.D\ М.Должинсүрэн таны цаашдын эрдмийн их үйлсэд[…..]

МОНГОЛ УЛСЫН ЗЭВСЭГТ ХҮЧИНД МЭРГЭЖЛИЙН АХЛАГЧ БЭЛТГЭЖ ЭХЭЛСНИЙ БОЛОН ҮБХИС-ИЙН БАТЛАН ХАМГААЛАХЫН МЭРГЭЖЛИЙН СУРГАЛТ-ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТӨВ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 30 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН ХУРАЛ БОЛЛОО

Үндэсний Батлан Хамгаалахын Их Сургуулийн Батлан хамгаалахын Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв буюу Ахлагчийн сургууль нь одоогоос 30 жилийн өмнө Батлан хамгаалахын сайдын тушаалаар Цэргийн их сургуулийн харьяанд Ахлагч бэлтгэх төв нэртэйгээр байгуулагдаж байсан бөгөөд 30 жилийн хугацаанд сургалтын үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж мянга мянган төгсөгчдийг Зэвсэгт хүчний эгнээнд шилжүүлэн, ажил, амьдралд нь хүргэсэн бахдам түүхтэй.[…..]