ҮБХИС-ИЙН ГАДААД ХЭЛНИЙ СУРГАЛТЫН ТӨВИЙН БАГШ Н.УРАНЧИМЭГТ ФРАНЦ УЛСЫН ЭРДМИЙН ДАЛДУУ МОД ШАГНАЛЫН “ХҮЛЭГТ БААТАР” ЗЭРГИЙН ОДОН ГАРДУУЛЛАА

БНФУ-ын Засгийн газрын “Пальм академик” буюу “Эрдмийн далдуу мод” шагналын “Хүлэгт баатар” зэргийн одон гардуулах ёслолын ажиллагаа ҮБХИС-ийн “Сүбэдэй” олон улсын хурлын танхимд энэ оны 02-р сарын 27-ны өдөр тохиолоо. ҮБХИС-ийн Гадаад хэлний сургалтын төвийн багш Н.Уранчимэгийн франц хэл, соёлыг таниулах үйлсэд оруулсан олон жилийн хөдөлмөрийг өндрөөр үнэлэн энэхүү БНФУ-ын Засгийн газрын “Хүлэгт баатар” зэргийн […]

МАЛЧДАДАА ТУСЛАХ АЯН ӨРНҮҮЛЛЭЭ

Цаг агаар эрс хүйтэрч, цас, зудын байдал хүндэрч буй энэ өдрүүдэд Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн нийт бие бүрэлдэхүүн малчдадаа туслах аян өрнүүллээ. Тус аяны хүрээнд Говьсүмбэр аймгийн Баянтал сумын нутагт байрлах ҮБХИС-ийн туслах аж ахуйн малчин Б.Төөрүүлийнд 1тонн хорголжин тэжээл, 2тонн хивэг, 150 боодол өвс, 100 боодол ногоон тэжээлийг хүргэх ажлыг гүйцэтгэлээ. Мөн нийгмийн[…..]

“АХЛАГЧ НАРЫН ДАРГЫН БЭЛТГЭЛ-ОНОЛЫН” СУРГАЛТ БОЛЛОО

Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 2023-2024 оны хичээлийн жилийн “Ахлагч нарын даргын бэлтгэл-онолын” сургалт болж өндөрлөлөө. Ахлагч нарын мэргэжлийн бэлтгэл, ур чадвар, онолын мэдлэгийг нэмэгдүүлэх зорилгоор сургалтыг зохион байгуулсан юм. Сургалтын эхэнд ҮБХИС-ийн захирал бригадын генерал П.Жаргалан “ҮБХИС-ийн хөгжлийн бодлого, цаашдын чиг хандлага”, П.Болод “Монгол бичиг”-ийн сургалт зохион байгуулах, Бэлтгэл хурандаа Н.Лхагвасүрэн “Мотобуудлагын салаа давшилтад”,[…..]

ҮНДЭСНИЙ БАТЛАН ХАМГААЛАХЫН ИХ СУРГУУЛИЙН БИЕ БҮРЭЛДЭХҮҮНИЙ НЭГДСЭН ЗОЛГОЛТ

ҮБХИС-ийн ахмадууд, эрдэмтэн багш, генерал, офицер, ахлагч, ажилтан, албан хаагчид алд цэнхэр хадгаа дэлгэн монгол ёс заншлаа эрхэмлэн амар мэндээ эрэн , хөөрөг зөрүүлэн , хүндэтгэн золголоо.