“ТЭМҮҮЖИН ӨРЛӨГ’-ИЙН СУРАГЧ БУСДЫН АМИЙГ АВАРЧЭЭ

Нийслэлийн Тэргүүний “Тэмүүжин Өрлөг” сургуулийн 12а ангийн сурагч Г.Хангал нь 2022 оны 11-р сарын 10-ны өдөр 18:00 цагийн орчимд БЗД-ийн нутаг дэвсгэр Ботаникийн эцсийн автобусны буудал дээр 40 орчим насны эрэгтэй таталт өгч бие нь муу байхад цаг алдалгүй анхны тусламж үзүүлж тухайн хүний алтан амыг аварсан баатарлаг үйлсийн эзэн болсон талаар талархлын захиа илгээсэн […]

ЦЭРГИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ 30 ЖИЛИЙН ХӨГЖЛИЙГ ТОДОРХОЙЛСОН ЦЭРГИЙН ЭРДЭМТЭД ЧУУЛЛАА

Үндэсний Аюулгүй байдлын зөвлөл, Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Үндэсний батлан хамгаалахын их сургууль, Хил хамгаалах ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газрын төлөөлөл, эрдэмтэн доктор профессорууд чуулсан “Цэргийн эрдэмтдийг Монгол Улсад бэлтгэж эхэлсний 30 жил-цэргийн шинжлэх ухааны хөгжил’ сэдэвт эрдэм шинжилгээний хурал боллоо. Хурлыг нээж Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай хэлсэн үгэндээ: “Монгол[…..]

ҮБХИС-ийн багш, судлаачид “Соёлын өвийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх үндэсний анхдугаар зөвлөгөөн” – нд амжилттай оролцлоо

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын санаачилгаар Соёлын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, ЮНЕСКО-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газар, ЮНЕСКО-ийн Монголын Үндэсний комисс хамтран “Соёлын өвийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх үндэсний анхдугаар зөвлөгөөн”-ийг 2022 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Төрийн ордонд зохион байгуулагдаж ҮБХИС-ийн багш, судлаачид оролцлоо. Тус зөвлөгөөн нь Монгол[…..]

АХЛАГЧИЙН АНХНЫ ХОЁР “RANGER’ ТӨРСӨН 2010 ОНЫ ТӨГСӨЛТ

Үндэсний Батлан хамгаалахын их сургуулийн Ахлагчийн сургуулийн 2010 оны төгсөгчид төрөлх сургуулиараа зочилж, хүндэтгэлийн уулзалт зохион байгууллаа. Уг төгсөлтөөс хоёр ренжер төрсөн онцлогтой. Хүндэтгэлийн уулзалтын үеэр БХМСҮТ-ийн захирал, тэргүүн ахлагч Э.Гансүх төвийнхөө үйл ажиллагаа болон сургалт, эрдэм шинжилгээ, цаашдын хөгжлийн чиг хандлагын талаар танилцуулга хийлээ. Тэрээр танилцуулгын төгсгөлд хэлсэн үгэндээ, “Ахлагчийн сургуулийн 2009-2010 оны хичээлийн[…..]