Үндэсний Батлан Хамгаалахын Их Сургуулийн 2023-2024 оны хичээлийн жилийн заах арга зүйн зөвлөгөөн 08 дугаар сарын 28, 29-ний өдрүүдэд зохион байгуулагдана. Тус зөвлөгөөнд нь ҮБХИС-ийн Сургалт, эрдэм шинжилгээний үйл ажиллагааг боловсролын эрх зүйн шинэчлэлд нийцүүлэн өөрчлөх, Монгол Улсын боловсролын эрх зүйн шинэчлэлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх, 2023-2024 оны хичээлийн жилийн зорилго, зорилтыг тодорхойлж нэгдсэн ойлголтод […]
2023-2024 оны хичээлийн жилд суралцах шинэ элсэгчид болон гадаадын их, дээд сургуульд суралцах сонсогчид цэргийн анхан шатны сургалтад хамрагдаж байна. Тус сургалтад хамрагдаж буй бүрэлдэхүүний тангаргийн буудлага өнөөдөр ҮБХИС-ийн “Шар хад” хээрийн сургалтын төвд явагдаж байна. Шинэ элсэгчид болон гадаадын их, дээд сургуульд суралцах сонсогчдын “Тангараг өргөх ёслол”-ын ажиллагаа 08 дугаар сарын 26-ний өдөр ҮБХИС-ийн[…..]
Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Оюутан цэрэг” сургалт нь их, дээд сургуулийн оюутан залуусыг суралцах хугацаанд нь цэргийн мэргэжлийн бэлтгэл сургалтад хамруулан эх оронч, оюунлаг, боловсролтой өв тэгш монгол хүнийг төлөвшүүлэх зорилготой. Энэ жилийн тухайд “Оюутан цэрэг” сургалт нь нийслэл Улаанбаатар хотод ҮБХИС-ийн Шархад дахь Сургалтын төв, Зэвсэгт хүчний 119 дүгээр анги болон бүсчилсэн[…..]