ТАНГАРГИЙН БУУДЛАГА БОЛЖ БАЙНА

2023-2024 оны хичээлийн жилд суралцах шинэ элсэгчид болон гадаадын их, дээд сургуульд суралцах сонсогчид цэргийн анхан шатны сургалтад хамрагдаж байна. Тус сургалтад хамрагдаж буй бүрэлдэхүүний тангаргийн буудлага өнөөдөр ҮБХИС-ийн “Шар хад” хээрийн сургалтын төвд явагдаж байна.
Шинэ элсэгчид болон гадаадын их, дээд сургуульд суралцах сонсогчдын “Тангараг өргөх ёслол”-ын ажиллагаа 08 дугаар сарын 26-ний өдөр ҮБХИС-ийн жагсаалын талбайд болно.