“АРТИЛЛЕРИ”, “ЦЭРГИЙН ХОЛБООНЫ ИНЖЕНЕР” ХӨТӨЛБӨРҮҮДЭД МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛ ХИЙНЭ.

Монгол Улсын боловсролын ууган байгууллагын нэг, алдар, гавьяаны 99 жилийн түүхтэй Жанжин Д. Сүхбаатарын нэрэмжит Сүхбаатарын болон байлдааны гавьяаны улаан тугийн одонт Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн Цэргийн нэгдсэн дээд сургуулийн цэргийн мэргэжлийн хөтөлбөрүүдийг анх удаагаа магадлан итгэмжлэл хийлгэхээр бэлтгэл ажлыг хангаж байна.
Анх удаагаа магадлан итгэмжлүүлэх “Артиллери-D103102”, “Цэргийн холбооны инженер-D103106” бакалаврын зэрэг олгох сургалтын хөтөлбөрүүдэд БМИҮЗ-өөс томилогдсон хөндлөнгийн үнэлгээ хийх магадлан итгэмжлэх шинжээчдийн баг 2020 оны 06 дугаар 02-ны өдрөөс 03-ны өдрүүдэд тус сургууль дээр ажиллана.
1.“Артиллери-D103102” хөтөлбөрийн шинжээчдийн багийн ажлын хэсгийн ахлагчаар ХААИС-ийн Инженер, технологийн сургуулийн профессорын багийн ахлагч Б.Мөнхбат, гишүүнээр Төмөр замын дээд сургуулийн сургалт эрхэлсэн дэд захирал В.Сэлэнгэ, ЗХЖШ-ын АУГ-ын байлдааны дэмжлэг, хангалт, төлөвлөлтийн хэлтсийн артиллерийн төлөвлөлтийн мэргэжилтэн, дэд хурандаа Б.Энхбаясгалан,
2.“Цэргийн холбооны инженер-D103106” хөтөлбөрийн шинжээчдийн багийн ажлын хэсгийн ахлагчаар ШУТИС-ийн Мэдээлэл холбооны технологийн сургуулийн дэд захирал Н.Эрдэнэхүү, гишүүдэд Улаанбаатар их сургуулийн тэнхимийн эрхлэгч Б.Дэнсмаа, ЗХЖШ-ын УХМАБ-ын хэлтсийн дарга, хурандаа М.Золзаяа нар ажиллана.

СУРГАЛТЫН ХЭЛТЭС