Багшийн хөгжлийн төвөөс багш нарт чиглэсэн сургалтууд зохион байгуулсаар байна

Өнгөрсөн сарын 19-26-ны өдрүүдэд Багшийн хөгжлийн төвөөс “Дотоод чанарын баталгаажуулалтын суурь сургалт” амжилттай явагдаж дууслаа. Уг сургалтыг Багшийн хөгжлийн төв, дотоод чанарын баталгаажуулалтын ажлын хэсгийн багийн дарга, гишүүдтэй хамтран зохион байгуулав. Суралцагсдад дотоод чанарын баталгаажуулалтын арга зүйг ашиглан сургалтын хөтөлбөр, сургахуйн болон багшлахуйн үйлээ тасралтгүй сайжруулах мэдлэг, чадвар, дадлыг эзэмшүүлэх зорилготой энэхүү сургалтад амжилттай оролцсон ЦНДС-ийн АЗТ-ийн багш ахмад С.Мөнх-саруул, АБДС-ийн НХТ-ийн багш Ж.Батдолгор, ММТТ-ийн багш Д.Долгормаа нарын 15 багшид гэрчилгээг гардуулжээ.  Мөн өнгөрсөн сарын 26-наас 11 дүгээр сарын 2-ны өдрүүдэд “CDIO стандарт арга зүйн анхан шатны сургалт”-ыг ҮБХИС-ийн CDIO ажлын хэсгийн дарга, гишүүдтэй хамтран зохион байгуулав. Уг сургалт нь багш нарыг CDIO арга зүйн зөвлөмжөөр хангах, нэгж хичээлийн хөтөлбөр боловсруулах чадамж эзэмшүүлэх, хөтөлбөрөөр олгож буй ур чадвар, чадамж, хандлагыг үнэлэх аргачлалд суралцах ач холбогдолтой сургалт болсон юм. Сургалтад хамрагдсан 12 багшид гэрчилгээ гардуулж, идэвхтэй суралцсан ЦНДС-ийн ЦИХТ-ийн багш а/х Б.Баярбаясгалан, ГХСТ-ийн багш К.Ариунболор, Ж.Буянжаргал, АБДС-ийн ММТТ-ийн багш Э.Ариунзул, ЭТ-ийн багш Ч.Нацагням нарт баяр хүргэв.

Багшийн хөгжлийн төв