Бакалаврын хөтөлбөрт элсэгчдийн анхааралд

ҮБХИС-ийн 2020-2021 оны хичээлийн жилийн Бакалаврын хөтөлбөрт цахимаар бүртгүүлэн тэнцсэн элсэгчид дараах хуваарийн дагуу ҮБХИС дээр ирж бүртгүүлэн, суралцах эрхийн бичгээ авна уу.
Огноо Харьяалал
2020 оны 08 дугаар сарын 20-нд Улаанбаатар хот, Багануур дүүрэг
2020 оны 08 дугаар сарын 21-нд Төв, Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, Булган, Говьсүмбэр
2020 оны 08 дугаар сарын 22-нд Хэнтий, Дундговь, Өвөрхангай, Архангай, Хөвсгөл
2020 оны 08 дугаар сарын 23-нд Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Өмнөговь, Баянхонгор
2020 оны 08 дугаар сарын 24-нд Завхан, Говь-Алтай, Ховд, Увс, Баян-Өлгий

Бүрдүүлэх бичиг баримт
1. Иргэний үнэмлэхний хуулбар,
2. Бүрэн дунд боловсролын гэрчилгээ /12 төгссөн гэрчилгээ/,
3. Сурагчийн хувийн хэрэг,
4. Элсэлтийн ерөнхий шалгалтын батламж хуудас,
5. 3х4 хэмжээтэй цээж зураг 4 хувь,
6. Бүртгэлийн хураамж 20000 төгрөг,
7. Монголын их, дээд сургуулиудын консорциумаас олгосон суралцах эрхийн бичиг /Хөдөө орон нутгийн элсэгчдэд хамаарах/,
8. Төрийн сангийн 100900014005 дансанд сургалтын төлбөр болох 900.000 төгрөг тушаасан баримт зэрэг материалуудыг битүүмжлэл сайтай хавтсанд бүрдүүлсэн байх.