БАТЛАН ХАМГААЛАХЫН УДИРДЛАГЫН АКАДЕМИЙН “28 ЖИЛИЙН ОЙ”-Д ЗОРИУЛСАН БРИГАДЫН ГЕНЕРАЛ Н.НАРАН-ОЧИРЫН БАЯРЫН МЭНДЧИЛГЭЭ

Батлан Хамгаалах Удирдлагын Академи Зэвсэгт Хүчинд Стратеги-тактик, цэргийн удирдлагын менежер мэргэжилтэй, үндэсний цэргийн удирдах бүрэлдэхүүнийг бэлтгэж эхэлсэний 28 жилийн ойгоо  тэмдэглэж байна.

Өнөөдөр манай академийг төгсөгчид БХЯ, ЗХЖШ, ХХЕГ, ОБЕГ, Дотоодын цэрэгт удирдах албан тушаалуудад амжилттай ажиллаж, Зэвсэгт Хүчний шинэчлэлтийг гардан зохион байгуулж, хэрэгжүүлэх хариуцлагатай үйлст үнэтэй хувь нэмэр оруулж байгаагийн зэрэгцээ, дэлхийн олон халуун цэгт энхийг сахиулах ариун үйлсэд оролцсон багуудыг удирдан, эх орондоо өргөсөн тангарагаа үнэнчээр биелүүлж, академийнхаа нэр төрийг өндөрт өргөж явааг академи үүсэн байгуулагдсаны 28 жилийн ойн босгон дээр дурьдахад туйлын бахархалтай байна.

Академи байгуулагдсаны 28 жилийн ойг тохиолдуулан тус академийг үүсгэн байгуулсан ахмад генерал, эрдэмтэн багш, ажилтан, албан хаагч, төгсөгчид, тус академийн үе үеийн захирал, дэд захирал, эрдэмтэн багш нар болон эдүгээ ажиллаж байгаа эрдэмтэн багш, ажилтан албан хаагч, магистрантуудад баярын мэнд дэвшүүлье.

 

Монгол цэргийн сүр хүч бадарч, номын цагаан буян

дэлгэрч байх болтугай!