МЭНДЧИЛГЭЭ

Монгол Улсын Зэвсэгт хүчинд танкийн цэрэг үүсэн байгуулагдсаны түүхт 78 жилийн ойн баярын өдрийг тохиолдуулан Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчинд мэргэжлийн ур чадвар, хөдөлмөр зүтгэл, залуу насаа зориулан ажилласан үе үеийн танкчин ахмадууд, эрдэмтэн багш, төгсөгчид, нийт танкийн мэргэжил нэгт нөхөд та бүхэнд амжилт бүтээлийн 100 жилийн түүхтэй ҮБХИС-ийн эрдмийн хамт олны өмнөөс баярын мэнд хүргэж, ажлын амжилт, амьдралд тань сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Танкчдын яруу алдар мандан бадрах болтугай.

Профессор, бригадын генерал, П.Жаргалан