МЭНДЧИЛГЭЭ

Эрхэм хүндэт ҮБХИС-д ажиллаж байгаа болон эх орны өнцөг булан бүрт аж төрөн амьдарч байгаа казакын зон олон та бүхэнд захирлын зөвлөлийн нэрийн өмнөөс болон хувиасаа өвлийг өнтэй давж, урин хавартай учран золгон, эртний уламжлал, удам судраа түшин, буурал дээдсийн үеэс өнөөг хүртэл зузаан түүхийг бүтээж яваа ажилч хичээнгүй, авьяаслаг, хөдөлмөрч казах түмний өргөн тэмдэглэдэг эртний түүхэн уламжлалт баяр болох “Наурыз”-ын баярын чин сэтгэлийн халуун мэндийг хүргэж, түмэн олноороо эрүүл энх,  эгэл хотлоороо амар амгалан,  дүүрэн билэгтэй, түвшин жаргалтай байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

Учран золгож буй “Хулгана” жилдээ та бүхэн бүргэд шиг эр зоригтой, домборын аялгуу шиг цог золбоотой, домогт Толбо нуур шигээ арвин тансаг дастархантай, идээ цагаа элбэг дэлбэг байж, амьдрал ахуй тань дэвжин дээшлэхийн ерөөл өргөе.

 

ҮБХИС-ИЙН ЗАХИРАЛ, ПРОФЕССОР,

                           ХУРАНДАА                      П.ЖАРГАЛАН