МЭНДЧИЛГЭЭ

Эх орны гэрэлт ирээдүйг эрдэм номын дөрөөнд хүргэх гэгээн сайхан үйлсийн төлөө мэдлэг, оюун, хүч хөдөлмөр, сэтгэл зүрхээ зориулан ажиллаж буй эрхэм хүндэт ҮБХИС-ийн эрдэмтэн, багш, судлаачид, офицер, ахлагч, ажилтан албан хаагчид та бүхний энхрий бяцхан үрс, хүүхэд, багачуудад өхөөрдөм үрсийн баясгалантай инээдэнд хорвоо дэлхий баясан цэнгэсэн, хатан ээжийн бүүвэйн дуунд эх дэлхий уяран хайлсан нарлаг зуны энэ өдөр тохиож буй Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн халуун мэндийг хүргэе.
Эх, үрсийн сэтгэл тэнүүн байвал айл гэр аз жаргалтай байдгийн учир ижий бүрийн
сэтгэл сүү шигээ цагаан, мөнх хөх тэнгэр шигээ амгалан байж, үр хүүхэд бүрийн нүднээс аз жаргал, инээд, баяр баясгалан гэрэлтэж, Хүүхэд бүхэн баяр хөөртэй, Хүн бүхэн аз жаргалтай, Ээж бүхэн элэг бүтэн, Гэр бүлээрээ гэгээлэг, энх амгалан байхын ерөөлийг өргөн дэвшүүлье.

Хүмүүн заяаг хайрласан ээжийгээ та баярлуулаарай.
Амьдрал салаалж нахиалсан үрээ та баярлуулаарай.
Үрс минь аз жаргалтай бол үүнээс үнэтэй нь үгүй орчлонд
Эрүүл энхийн түмэн жаргаланг эх, үрс бүхэндээ илгээе.

ЭРДМИЙН ХАМТ ОЛОН