ЦАХИМ СУРГАЛТУУД ЯВАГДСААР БАЙНА

Батлан хамгаалах боловсролыг хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд “Багшийн хөгжил, заах арга зүйн” чиглэлээр цахим сургалт үе шаттайгаар зохион байгуулагдсаар байна. Өнгөрсөн сарын 23-наас 25-ны өдрүүдэд олон улсын сургагч багш нартай хамтран зохион байгуулагдсан ээлжит “Big Blue Button-BBB” сургалтад БХУА-ийн багш, хошууч Г.Золжаргал, АБС-ийн багш М.Индрабүд нар амжилттай оролцлоо.

Мөн NATO-ийн e-Academy-ийн олон улсын сургагч багш нартай хамтран ” H5P Micro-learning” буюу ахисан түвшний шинэ сургалтыг энэ сарын 06-19-ний өдрүүдэд зохион байгуулж байна. Тус сургалтад ҮБХИС-ийн 8 багш оролцож байгаа багөөд тухайн сургалтад хамрагдсанаар цахим сургалтын төлөвлөгөө, агуулга боловсруулах аргачлалаас суралцаж байна. Түүнчлэн Interactive persentation болон video content, цахим шалгалтын материал боловсруулж сурах зэрэг чадваруудыг давхар эзэмшиж төгсөх юм.