ЦЭРГИЙН ИНЖЕНЕР, ХИМИЙН ТЭНХИМ

Зорилго:

Зэвсэгт хүчин, төрийн цэргийн байгууллагуудын эрэлт хэрэгцээнд нийцсэн цэргийн инженер, химийн мэргэжлээр мэдлэг, ур чадвар эзэмшсэн, магистр, бакалаврын болон мэргэжлийн боловсролтой боловсон хүчин бэлтгэх; цэргийн инженер, химийн  техник, технологийн ашиглалтыг сайжруулах, инновацийг нэвтрүүлэх чиглэлээр судалгаа, шинжилгээний ажлыг хөгжүүлэн нутагшуулах

Зорилт:

  1. Сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг боловсронгуй болгон шинэчлэх, сургалтын орчинг бүрдүүлэн сургалтыг үр дүнтэй, зохион байгуулах
  2. Цэргийн инженер, химийн дэвшилтэд техник, технологийг судлах, инновацийн чиглэлээр судалгаа, шинжилгээний ажил хийх,
  3. Багш, судлаачийн үйл ажиллагааг дэмжин хөгжүүлж, багшийн заах арга зүй, сургалтын чанарыг нэмэгдүүлэх

Түүхэн замналын товч

Зэвсэгт хүчинд инженер, химийн мэргэжилтэй боловсон хүчинг бэлтгэхдээ анх 1945 оноос ерөнхий цэргийн тактикийн секц байгуулагдан, сурах ангиас тусгаарлан тусгай даргатай болоход түүний бүрэлдэхүүнд тактик, хими, инженер, галын бэлтгэл, цэргийн байр зүйн багш нар орж эхэлснээр түүхийн хуудсыг нээсэн гэж үздэг. ЦЕС-ийн сургалтын хөтөлбөрт 1948 оны 1-р сард өөрчлөлт орж 3-н жилийн хугацаатай болох үед уг хөтөлбөрт: Жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит, Улаан тугийн одонт ЦЕС МАХЦ-т тусгай мэргэжил бүхий салааны дарга нар ба техникч нарыг бэлтгэнэ” гэж заагаад сэлэмт, пулемёт, танк, миномёт, артиллери, зенит, хими, инженерийн салааны дарга зэрэг 16 мэргэжлээр офицер бэлтгэх болсоноор хими, инженерийн мэргэжилтэн бэлтгэх эхлэл тавигдсан түүхтэй.

Цэргийн инженер, химийн мэргэжилтэн бэлтгэх бие даасан тэнхимүүд 2001 онд “Иргэний хамгаалалтын тэнхим, 2003 онд “Инженерийн цэргийн тэнхим” нэртэйгээр тус тус байгуулагдан хэд хэдэн удаа өөрчлөгдөн шинэчлэгдэж байсан.

Цэргийн химийн мэргэжилтэн бэлтгэх тэнхим:

2001-2006 онд “Иргэний хамгаалалтын тэнхим”

2006-2010 онд “Хими хамгаалалтын тэнхим”

2010-2015 онд “Хими, гамшигаас хамгаалах менежментийн тэнхим”

Цэргийн инженерийн мэргэжилтэн бэлтгэх тэнхим:

2003-2010 онд “Инженерийн цэргийн тэнхим”

2010-2015 онд “Цэргийн инженерийн тэнхим”

2015 оны 09 дүгээр сард БХИС-ийн бүтцийн өөрчлөлтөөр авто, танк, инженер, хими, ар талын тэнхимүүд нэгдэн  “Цэргийн хангалт, тээврийн тэнхим” болон үйл ажиллагаагаа явуулж байгаад 2017 оны 09 дүгээр сард ҮБХИС-ийн шинэчилсэн бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтөөр “Цэргийн инженер, химийн тэнхим” нэртэйгээр зохион байгуулагдан инженер, химийн мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэн, сургалтын үйл ажиллагаагаа явуулж байна.

Эрдмийн хамт олон

Цэргийн инженер, химийн мэргэжлээр боловсролын зэрэг, мэргэжил олгох болон мэргэшүүлэх сургалтууд

Үндсэн сургалтаас гадна төгсөлтийн дараах сургалт, мэргэшүүлэх сургалт, төрийн цэргийн байгууллагуудын захиалгат сургалтуудыг зохион байгуулан явуулж байна.

  • Автозам барилгын инженерийн мэргэшүүлэх сургалт
  • Кранчин жолоочийн мэргэшүүлэх сургалт
  • Гинжит машины механик жолоочийн ахисан түвшиний сургалт
  • Пиротехникчийн дамжаа
  • Химичин нярав, засварчин