Үндэсний Батлан Хамгаалахын Их Сургууль Монгол Улсын Их Сургуультай хамтран ажиллах гэрээ байгуулав

Энэ сарын 9-ний өдөр Үндэсний Батлан Хамгаалахын Их Сургууль болон Монгол Улсын Их Сургууль хооронд “Судалгаанд суурилсан их сургуулийг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг дэмжих ажлын хүрээнд хамтарсан эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, шинэ технологи инновацийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, талуудын судалгааны төв, лаборатори, номын санг хамтран ашиглах, багшийн хөгжлийн төвүүдээрээ дамжуулан багшийн мэргэжил, ур чадвар, чадавхийг дээшлүүлэх чиглэлээр сургалт, хэлэлцүүлэг, эрдэм шинжилгээний хурал, туршлага солилцох үйл ажиллагааг хамтран зохион байгуулах, оюутан дадлагажуулах, хоёр талын түншлэлийг өргөжүүлэх чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгуулав.

Гэрээ байгуулах үйл ажиллагаанд Үндэсний Батлан Хамгаалахын Их Сургуулийн захирал, бригадын генерал П.Жаргалан, Эрдэм шинжилгээ, нийгмийн түншлэл хариуцсан дэд захирал Б.Өлзийхуяг, Багшийн хөгжлийн төвийн дарга Г.Нандинцэцэг, МУИС-ын захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Очирхуяг, Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал Н.Батхүү, Хамтын ажиллагааны хэлтсийн дарга Ш.Мэндбаяр, Багшийн хөгжил, цахим сургалтын төвийн эрхлэгч С.Отгонцэцэг, Хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтнүүд оролцов.

ҮБХИС-БАГШИЙН ХӨГЖЛИЙН ТӨВ