ҮНДЭСНИЙ БАТЛАН ХАМГААЛАХЫН ИХ СУРГУУЛИЙН МАГИСТР, ДОКТОРЫН ХӨТӨЛБӨРТ ЭЛСЭЛТ АВНА.

ҮНДЭСНИЙ БАТЛАН ХАМГААЛАХЫН ИХ СУРГУУЛИЙН МАГИСТР, ДОКТОРЫН ХӨТӨЛБӨРТ ЭЛСЭЛТ АВНА.

2020-2021 оны хичээлийн жилд дараах хөтөлбөрөөр суралцагч элсүүлнэ. Үүнд:

Магистрын хөтөлбөр: 

  1. Батлан хамгаалах судлал
  2. Зэвсэгт хүчний байгуулалт
  3. Цэргийн урлаг/стратеги, оператив, тактик/
  4. Цэрэг захиргааны удирдлага /ХЗЦ-ийн, АДХ-ийн, ХЦ-ийн, ТТМЦ-ийн/
  5. Төрөл, тусгай мэргэжлийн цэргийн урлаг
  6. Байлдааны техник, зэвсэгийн инженерчлэл
  7. Цэргийн сэтгэл зүйн хангалт
  8. Цэргийн материал, техникийн хангалт
  9. Цэргийн сургалт судлал
  10. Цэргийн түүх судлал
  11. Хуягт танкийн техник
  12. Цэргийн авто, гинжит машин
  13. Цэргийн зэвсэглэл, техник судлал
  14. Байлдааны хангалт
  15. Артиллерийн зэвсэглэл
  16. Зенитийн пуужингийн зэвсэглэл
  17. Зенитийн артиллери-электроник
  18. Цэргийн зэвсэглэл
  19. Холбооны техник хэрэгсэл
  20. Цэргийн удирдлагын автоматжуулалт
  21. Цэргийн химийн техник, зэвсэг
  22. Радио техник
  23. Цэргийн инженерийн техник
  24. Цэргийн зам, гүүрийн инженер
  25. Цэргийн тусгай барилга байгууламж
  26. Аюулгүй байдал судлал
  27. Төрийн удирдлага

Докторын хөтөлбөр:

  1. Батлан хамгаалах судлал
  2. Зэвсэгт хүчний байгуулалт
  3. Дайн, цэргийн урлаг судлал
  4. Цэргийн удирдлага
  5. Дайны бус цэргийн ажиллагаа
  6. Цэргийн сургалт судлал
  7. Цэргийн түүх судлал
  8. Цэргийн зэвсэглэл, техник судлал
  9. Аюулгүй байдал судлал

Тус сургуулийн магистрын хөтөлбөрт элсэхээр бүртгүүлэгч нь бакалаврын зэрэг, докторын хөтөлбөрт элсэхээр бүртгүүлэгч нь магистрын зэрэг эзэмшсэн байна.

Магистр, докторын сургалтад элсэхийг хүсэгчид 2020 оны 9 дүгээр сарын 1-ээс 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдрүүдэд Хичээлийн I дүгээр байр, Ахисан түвшний сургалтын албаны 211 тоотод ирж бүртгүүлнэ үү.

Бүртгүүлэхээр ирэхдээ дараах бичиг, баримтыг авч ирнэ. Үүнд:

  • Иргэний үнэмлэх, хуулбарын хамт;
  • Элсэн суралцах өргөдөл;
  • Төрийн албан хаагчийн анкет;
  • Магистрын хөтөлбөрт элсэгч нь бакалаврын диплом, хавсралтын эх хувийг наториатаар баталгаажуулсан хуулбарын хамт, докторын хөтөлбөрт элсэгч нь бакалаврын болон, магистрын диплом, хавсралтын эх хувийг наториатаар баталгаажуулсан хуулбарын хамт;
  • Цээж зураг 2 хувь;
  • Бүртгэлийн хураамж 20000 ₮

Элсэлтийн шалгалт: 2020 оны 9 дүгээр сарын 22, 23-ны өдрүүдэд хичээлийн I байрны 208, 209 тоот өрөөнд 09.30 цагт эхэлнэ.

Шалгалтын нэгдсэн дүнг 2020 оны 9 дүгээр сарын 25-нд  www.mndu.gov.mn сайтад  байршуулна.

Магистр, докторын хөтөлбөрт элсэхээр бүртгүүлэгчдээс дараах шалгалтыг авна.

  • Мэргэжлийн шалгалт
  • Ярилцлага (бүртгүүлэгч нь ярилцлагад орохдоо бүтээлийн жагсаалт, магистрын ажил, диссертац бичих сэдвийн танилцуулга, бүтцийн төлөвлөгөө авч ирнэ.)

Харилцах утас, E mail хаяг:

Ахисан түвшний сургалтын алба: 86100101, 99092890, 89110773, www.mndu.gov.mn

 

ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТЫН ХУВААРЬ

Магистрын хөтөлбөрт элсэгчдээс:

Д/д Шалгалт авах чиглэл Огноо Цаг Шалгалт авах хэлбэр Шалгалт авах газар
1 Мэргэжил

 

2020.09.22 10.00-11.30 Бичгээр 208 тоот
2 Сэдвийн ярилцлага 2020.09.23 14.00-16.00 Сонгосон сэдвээр бэлдсэн танилцуулга 208 тоот
3 Нэгдсэн дүн танилцуулах 2020.09.28 14.00 www.mndu.gov.mn.

 

             Докторын хөтөлбөрт элсэгчдээс:

Д/д Шалгалт авах чиглэл Огноо Цаг Шалгалт авах хэлбэр Шалгалт авах газар
1 Мэргэжил 2020.09.22 10.00-11.30 Бичгээр 209 тоот
2 Сэдвийн ярилцлага 2020.09.23 14.00-16.00 Сонгосон сэдвээр бэлдсэн танилцуулга 209 тоот
3 Нэгдсэн дүн танилцуулах 2020.09.28 14.00 www.mndu.gov.mn.

 

                      ҮНДЭСНИЙ БАТЛАН ХАМГААЛАХЫН ИХ СУРГУУЛЬ