ҮНДЭСНИЙ БАТЛАН ХАМГААЛАХЫН ИХ СУРГУУЛИЙН 2020 ОНЫ ШИЛДЭГҮҮД ТОДОРЛОО

Өнөөдөр Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн удирдлага, хамт олон 2020 оны гүйцэтгэлийн тайлангаа хэлэлцэн дүгнэж, энэ оны шилдгийн шилдэгүүдээ тодруулсан юм. Эрдэм шинжилгээ, судалгааны бүтээлээрээ бусдыгаа манлайлж тодорсон “Тэргүүний судлаач багш”-аар Цэргийн нэгдсэн дээд сургууль /ЦНДС/-ийн Цэргийн холбоо, кибер аюулгүй байдлын тэнхимийн ахлах багш, доктор (Ph.D), хошууч Л.Одмаа, “Тактик байлдах урлаг” номоороо “Батлан хамгаалахын аюулгүй байдал судлалын шилдэг бүтээл”-д шалгарсан Батлан хамгаалахын удирдлагын академийн цэргийн удирдлагын төвийн багш, Монгол Улсын гавьяат багш, доктор (Ph.D), профессор Б.Түмэн, “ARMOR” дадлагын программ зохион бүтээж “Цэргийн зэвсэглэл техник ба инновацын шилдэг бүтээл”-д шалгарсан ЦНДС-ийн агаарын цэргийн тэнхимийн багш, ахлах дэслэгч Л.Мандалбаяр, “Ерөнхий тактик хичээлийн багшийн ном” хөтөч, сурах бичгээр “ШИЛДЭГ СУРАХ БИЧИГ”-т шалгарсан Монгол Улсын гавьяат багш, доктор (Sc.D), профессор Г.Мягмаржав, ЦНДС-ийн ерөнхий цэргийн тэнхимийн ахлах багш, дэд хурандаа С.Энхтөр нар тус тус шалгарч, их сургуулийн хамт олноо манлайлан тэргүүлэв. Мөн Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 2020 оны тэргүүнүүд ажлын хэсгийн цахим хурлаар тодорсон байна. “Оны тэргүүний офицер”-оор Захиргаа удирдлагын хэлтсийн хүний нөөцийн ахлах офицер, хошууч Э.Батгэрэл, “Оны тэргүүний ахлагч”-аар Ар талын хэлтсийн авто тээврийн тусгай ротын авто тээврийн салааны жолооч, ахлах ахлагч Г.Батсүх, “Оны тэргүүний ажилтан”-аар Санхүүгийн хэлтсийн тооцооны нягтлан бодогч Б.Оюунгэрэл, “Оны тэргүүний сонсогч”-оор Цэргийн нэгдсэн дээд сургуулийн Ерөнхий цэргийн тэнхимийн Ерөнхий цэргийн командын 4 дүгээр дамжааны сонсогч Г.Баасандорж, “Оны тэргүүний оюутан”-аар Аюулгүй байдлын дээд сургуулийн М2-415 дугаар бүлгийн оюутан Э.Хүслэнзаяа, “Оны тэргүүний сурагч”-аар Тэмүүжин өрлөг сургуулийн 12б ангийн сурагч Д.Дамдин нар тус тус шалгарсан байна.