Нэг. Зорилго:
Монгол Улсын Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн үүсэн байгуулагдсаны 45 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд хүрээлэнгийн үйл ажиллагааны чиглэлийг тодотгосон сүлд дуутай болох, нийтийн хүртээл болгоход оршино.
Хоёр. Хугацаа:
- I шатны шалгаруулалтаар бүх бүтээлийг 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн дотор хүлээн авна.
- II шатны шалгаруулалтаар шалгарсан бүтээлийг 05 дугаар сарын 3-ны өдөр дүгнэж, урамшуулал олгоно.
Гурав. Уралдаанд ирүүлэх дууны шүлэг нь дараах шаардлагыг хангасан байна.
3.1. Эрдэм шинжилгээний байгууллагын зорилго, зорилтод нийцсэн, цэргийн эрдэмтэн, судлаачдын шинжлэх ухаанд оруулсан ололт, амжилтыг илэрхийлсэн байх,
3.2. Уран яруу, үг хэллэгтэй, утга төгс, сэдэвтэй, уншигдаж байгаагүй шинэ бүтээл байх,
3.3. Дууны шүлэг 3 бадаг, дахилттай, бахархан дуулагдах дууны шүлэг байх
Дөрөв. Уралдааны зохион байгуулалт:
Уралдаанд оролцох яруу найрагчид шинэ бүтээлээ 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 17.00 цаг хүртэл Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний 301 тоотод бүртгүүлнэ.
I шатанд ирүүлсэн бүтээлүүдийг шүүгчдийн бүрэлдэхүүн хэлэлцэж, II шатанд 2 яруу найрагчийн бүтээлийг шалгаруулна.
II шатанд шалгарсан яруу найрагчдын бүтээлийг хүрээлэнгийн захиргааны зөвлөлөөр 2024 оны 05 дугаар сарын 3-ны өдөр хэлэлцэж шилдгийг тодруулна.
Яруу найрагчдыг үе шат бүрд тавигдах шаардлагыг хангасан байдлаар нь онооны дарааллаар шалгаруулна.
Дэлгэрэнгүй мэдээллийг 99234976 дугаараас тодруулах боломжтой.
Тав. Шагнал:
Амжилттай оролцсон бүтээлийг дараах байдлаар байр эзлүүлэн урамшуулна.
- Тэргүүн байр-1(Өргөмжлөл, 300,000 төгрөг, Хүрээлэнгийн дурсгалын зүйл)
- Дэд байр-1(Өргөмжлөл, 200,000 төгрөг)