АХЛАГЧИЙН АЛБАНЫ ТЭМДЭГЛЭЛТ ӨДӨР”-ИЙГ УГТАН “ӨРГӨӨ ЦАГААН ГЭР” БЭЛЭГЛЭЛЭЭ

Ахлагчийн алба нь 1930-аад оны үед нийт цэргийн дунд суртал ухуулга сайтар хийж, цэргийн албанд үлдэх хүсэлтэй хүмүүсийг бага мэргэжилтнээр улирсан цэргийн алба хаагч болгон ажиллуулдаг байсан. Ардын сайд нарын зөвлөлийн 1942 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 51 дүгээр тогтоолоор Монгол ардын хувьсгалт цэргийн ба Дотоод явдлын яамны харьяа хязгаарын цэргийн жинхэнэ жагсаалын дарга нарт бага түрүүч, дэд түрүүч,түрүүч, ахлагч хэмээх алдар цолыг олгохоор тогтоож байсан ба алдар цолтой алба хаагчдыг улирсан цэргийн алба хаагч гэж нэрлэж байсан. 1991 онд бага дарга нарыг дэд ахлагч, ахлагч, ахлах ахлагч гэсэн цолны гурван ангилалтай болгож, алба хаасан жил, ажлын үр дүнгээр нь тооцон олгож эхэлсэн бөгөөд улирсан цэргийн алба хаагч гэж нэрлэхээ больж, байнгын бүрэлдэхүүний эгнээнд багтаж, ахлагчийн алба үүсэн түүхтэй. ҮБХИС-ийн Ахлагчийн зөвлөлөөс “Ахлагчийн албаны тэмдэглэлт өдөр”-ийг тохиолдуулан ҮБХИС-ийн Цэргийн албаны хэлтсийн Харуул үйлчилгээний ротын харуулын дарга дэд ахлагч Ц.Бямба-Очирт нийт ахлагч нарын хандиваар боссон “Өргөө цагаан гэр” бэлэглэлээ.