БАТЛАН ХАМГААЛАХЫН УДИРДЛАГЫН АКАДЕМИ 2022 ОНЫ ТАЙЛАНГИЙН ХУРЛАА ХИЙЛЭЭ

Батлан хамгаалахын удирдлагын академийн бие бүрэлдэхүүн 2022 оны жилийн гүйцэтгэлийн тайлангийн хурлаа 12 дугаар сарын 08-ны өдөр зохион байгууллаа. Тайлангийн хуралд ҮБХИС-ийн захирал, профессор, бригадын генерал П.Жаргалан оролцов. Энэ үеэр 2022 онд хийж гүйцэтгэсэн ажлуудын зурагт тайлан, төвүүдийн багш нарын бүтээлийн үзэсгэлэн дэлгэлээ.