Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн Багшийн хөгжил, цахим сургалтын төв хамтран хэлэлцүүлэг зохион байгууллаа

Багшийн хөгжлийг дэмжих ажлын хүрээнд Багшийн хөгжил, цахим сургалтын төв, Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнтэй хамтран нийт багш судлаачид болон магистрант, докторант багш, албан хаагчдын судалгааны чадамжийг дээшлүүлэх, арга зүй, туршлага, сургамжийг хуваалцах зорилгоор зохион байгуулсан илтгэл, хэлэлцүүлэг амжилттай болж өндөрлөлөө.

Тус арга хэмжээг нээн Багшийн хөгжил, цахим сургалтын төвийн дарга Доктор (Ph.D) Г.Нандинцэцэг хэлэлцүүлгийн зорилго, ач холбогдлын талаар танилцуулж оролцогчдод амжилт хүслээ.

Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал доктор (Ph.D), дэд профессор, хурандаа Д.Содномцог “Шинжлэх ухаан технологи, инновацын төсөл хэрэгжүүлэх арга зүй, туршлага сургамж” сэдвийн хүрээнд туршлагаа хуваалцаж багш нарын сонирхсон асуултад хариуллаа.

Идэвхтэй хамрагдсан харьяаллын сургуулийн эрдэмтэн багш, судлаачиддаа баярлалаа та бүхнийхээ цаашдын эрдэм судлалын ажилд нь амжилт хүсье.

Хамтран ажилласан Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал доктор (Ph.D), дэд профессор, хурандаа Д.Содномцог мөн хүрээлэнгийн хамт олондоо Багшийн хөгжил, цахим сургалтын төв болон нийт багш нарынхаа нэрийн өмнөөс талархал илэрхийлье.