“БАТЛАН ХАМГААЛАХ БОЛОВСРОЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ ХӨТӨЛБӨР”-ИЙН ХҮРЭЭНД 2023 ОНД ЗОХИОН БАЙГУУЛАГДСАН СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ХЭЛЭЛЦЛЭЭ

DEEP “Батлан хамгаалах боловсролыг хөгжүүлэх хөтөлбөр” нь Батлан хамгаалах салбарын шинэчлэл, чадавхийг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны хүрээнд “Энхийн төлөө түншлэл” консерциумаас санаачлан хэрэгжүүлж буй орчин үеийн дэвшилтэт сургалтын арга зүй, инновацын туршлагыг түншлэгч орнуудын цэргийн мэргэжлийн боловсролын байгууллагуудад нэвтрүүлдэг урт хугацаатай хэрэгжүүлж буй цогц арга хэмжээ юм. Энэ хүрээнд ҮБХИС-ийн багшлах бүрэлдэхүүний заах арга зүйд чиглэсэн үе шаттай сургалтуудыг зохион байгуулсаар ирсэн.
ҮБХИС-ийн Төв номын сангийн материаллаг баазыг түшиглэн 2023 онд зохион байгуулагдсан сургалтуудын үр дүнгийн хэлэлцүүлгийг “Багшийн хөгжил, цахим сургалтын төв” зохион байгуулсан юм.
Тус хэлэлцүүлгээр НАТО-ийн “Батлан хамгаалах боловсролыг хөгжүүлэх хөтөлбөр”-ийн мэргэжилтнүүд цогц сургалтад хамрагдаж буй бие бүрэлдэхүүний төлөөлөлтэй уулзаж, сургалтын үр дүн, хэрэгжилтийн талаар хэлэлцэж цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар санал солилцлоо.