БХУА-ийн сургалтын үйл ажиллагааны талаар

2022-2023 оны хичээлийн жилд БХУА-ийн захирлаар батлуулсан “Нээлттэй хичээл заах багш нарын хуваарь”-ийн дагуу 11 дүгээр сард ОТТ-ийн ахлах багш хурандаа С.Жавхлансүрэн, АБСТ-ийн ахлах багш хурандаа Т.Энхбат, 12 дугаар сард ЦУТ-ийн ахлах багш хурандаа С.Чинбат нар нээлттэй хичээлийг зохион байгууллаа.

Мөн БХУА-ийн захирлаар батлуулсан “БХУА-ийн удирдлага, төвийн дарга, профессор багш нараас багш нарын хичээл сургалтын явц чанартай танилцсан тэмдэглэл”-ийг хуваарийн дагуу академийн удирдлага, профессор багш нараас багшийн хичээлд сууж хичээлийн нэгж хөтөлбөр, хичээл удирдах төлөвлөгөөний дагуу хичээл явагдаж байгаа эсэх, цагийг зохистой хуваарилсан, багшийн хичээлд бэлтгэсэн байдал, арга зүй, давуу болон дутагдалтай талуудын талаар тэмдэглэл хөтөлж, зөвлөгөө зөвлөмж өгч ажиллаж байгаа нь ялангуяа шинээр томилогдсон  багш нарт зориулагдсан үр дүнтэй ажил гэж үзэж байна.