Бүгд Найрамдах Латви улсад зохион байгуулагдсан “WIND STATS’ Олон Улсын үлээвэр, цохивор хөгжимчдийн уралдаанд ҮБХИС-ийн Цэргийн Хөгжмийн Политехник Коллежийн сонсогч, сурагчид, амжилттай оролцож шагналт байруудад шалгарлаа

Өсвөрийн үлээвэр, цохивор хөгжимчдийн болон мэргэжлийн багш нарын ур чадварыг сайжруулах, туршлага солилцох зорилгын хүрээнд Бүгд Найрамдах Латви улсад зохион байгуулагдсан “WIND STATS’ Олон Улсын үлээвэр, цохивор хөгжимчдийн уралдаанд ҮБХИС-ийн Цэргийн Хөгжмийн Политехник Коллежийн сонсогч, сурагчид, амжилттай оролцож шагналт байруудад шалгарлаа.
Уралдаанд:
1. 4 дүгээр ангийн сонсогч Х.Санчир /Кларнет/ 3-р байр
Мэргэжлийн багш: а/д Ц.Сүхбат
2. 4 дүгээр ангийн сонсогч М.Эрдэнэжаргал /Баритон/ 3-р байр
Мэргэжлийн багш: а/д Г.Батдорж
3. 4 дүгээр ангийн сонсогч О.Номон /Тромбон/ 3-р байр
Мэргэжлийн багш: а/д Б.Алтанхуяг
4. 2 дугаар ангийн сурагч С.Эрхэмбаяр /Труба/ 3-р байр
Мэргэжлийн багш: с/а Г.Гантулга
5. 2 дугаар ангийн сурагч Б.Тэмүүжин /Баритон/ 2-р байр
Мэргэжлийн багш: а/д Г.Батдорж
6. 2 дугаар ангийн сурагч Э.Мөнхзаяа /Саксфон/ 3-р байр
Мэргэжлийн багш а/ч Б.Баяндүүрэн