ГАДААД ХЭЛНИЙ АХМАД БАГШ НАР ХИЧЭЭЛ ЗААЖ, ГАР БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭНД ОРОЛЦЛОО

Гадаад хэлний сургалтын төв нь ирж буй Ахмадын баяр болон Олон улсын багш нарын өдрийг угтан Монгол Улсын Гавьяат Багш Б.Нансалмаа, ахмад багш Ё.Даваажав, Ж.Энхтал нарыг урин ажлын туршлага, заах арга зүйн талаар зөвлөмж яриа өрнүүллээ.
Мөн багш Б.Нансалмаа, Ё.Даваажав нар англи, орос хэлний хичээл заасан бол багш Ж.Энхтал гар бөмбөгийн тэмцээнд оролцож багаараа “Дэд байр” эзэлжээ.
Гавьяаныхаа амралтанд гарсан ч сургуультайгаа эргэх холбоотой ажиллаж залуу багш нартаа арга зүй туршлагаа өвлүүлж буй ахмад багш нартаа баярлалаа.
Та бүхэндээ амьдралын гэгээн сайхан бүхнийг хүсье.