Доктор (Ph.D), профессор, бэлтгэл хурандаа Ч.Эрдэнэчулуун лекц уншлаа

Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Дэд захирал-Эрдэмтэн нарийн бичгийн дарга асан, доктор (Ph.D), профессор, бэлтгэл хурандаа Ч.Эрдэнэчулуун “Нийгмийн шинжлэх ухааны судалгааны өнөө болон орчин үеийн шинэ хандлага” сэдвээр 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр ҮБХИС-ийн багш, судлаач, магистрант, докторант нарт лекц уншлаа. Тус лекц ярианд ҮБХИС-ийн ЭШХА хариуцсан дэд захирал, доктор (Sc.D), профессор хурандаа Б.Өлзийхуяг, БХЭШХ-ийн захирал, доктор (Ph.D), дэд профессор, хурандаа Д.Содномцог болон БХУА, АБС, ЦНДС-ийн багш, судлаач, магистрант, докторант нар оролцов.

Лекцээр монголын нийгмийн судалгааны өнөөгийн байдал, нийгмийн судалгааны олон улсын нийтлэг жишиг, нийгмийн судалгаанд тавигдах шинэ шаардлага, арга зүй, чиг хандлагын талаар ярив.

Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн