“ДЭЛХИЙН ЦЭРГИЙН СОЁЛЫН НААДАМ” НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

ҮБХИС-ийн “Цэргийн Хөгжмийн Политехник Коллеж”-ийн багш, сонсогчид “Дэлхийн цэргийн соёлын наадам”-ын нээлтийн үйл ажиллагаанд оролцлоо.
“Дэлхийн цэргийн соёлын наадам”-д оролцож буй ҮБХИС-ийн “Цэргийн Хөгжмийн Политехник Коллеж”-ийн багш, сонсогчдод амжилт хүсэхээр Монгол Улсаас БНСУ-д суугаа бүрэн эрхт элчин сайдын яамны БХЯ-ны Атташе дэд хурандаа Э.Түшиг, Орчуулагч МУ-ын соёлын элч Б.Өлзийбуян, Б.Өлзийжаргал нар хүрэлцэн ирсэн юм.
Цэргийн Хөгжмийн Политехник Коллеж”-ийн багш, сонсогчид өчигдөр буюу /10 дугаар сарын 6/-ны өдөр “Дэлхийн цэргийн соёлын наадам”-ын тайзнаа үзүүлбэрээ сонирхуулсан юм.
Багш, сонсогч нартаа амжилт хүсье🫰🏻