ДЭСЛЭГЧ ГЕНЕРАЛ Л.МОЛОМЖАМЦЫН НЭРЭМЖИТ БАТЛАН ХАМГААЛАХЫН УДИРДЛАГЫН АКАДЕМИЙН ТӨВҮҮДИЙН 2023-2024 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ОНОЛЫН БАГА ХУРЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ ЯВУУЛЛАА

2023-2024 оны хичээлийн жилийн эрдэм шинжилгээний онолын бага хурлыг БХУА-ийн захирлын баталсан сэдэв, төлөвлөгөөний дагуу Оператив-тактикийн төв: “Орчин үеийн дайн, байлдаанд гарч буй тактикийн өөрчлөлт”, Цэргийн удирдлагын төв: “Байлдаанд цэргийн удирдлага, бүх талын хангалт-Мбб” сэдвийн хүрээнд 2024 оны 01 дүгээр сарын 05-06-ны өдрүүдэд БХУА-ийн эрдмийн зөвлөл, судлаач багш нар болон сонсогч магистрантуудын дунд зохион байгуулан явууллаа.
Эрдэм шинжилгээний онолын бага хурлаар ОТТ-ийн багш хошууч М.Бат-Эрдэнийн “Орчин үеийн байлдааны агуулагт гарч буй өөрчлөлт”, сонсогч ахмад Я.Очирбатын “Мбб давших байлдааныг явуулсан туршлага, сургамж, цаашдын хөгжлийн чиг хандлага” сэдэвт илтгэл I байр, сонсогч хошууч Б.Цолмонбаатарын “Мбб үндсэн төрлийн байлдаанд нисгэгчгүй нисэх хэрэгслийг ашиглан артиллерийг хэрэглэх онцлог, туршлага, сургамж” сэдэвт илтгэл II байр, ЦУТ-ийн багш хошууч Д.Батдорж “Байлдаанд бүх талын хангалтыг зохион байгуулах арга хэлбэрт гарч буй өөрчлөлт” хошууч Б.Ганпүрэвийн “Байлдаанд ар талын хангалтыг зохион байгуулах арга, хэлбэрт гарч буй өөрчлөлт” сэдэвт илтгэл I байр, хошууч А.Баатарзааны “Мбб хориглох байлдаанд явуулах үед инженерийн хангалтыг зохион байгуулах, түүнийг сайжруулах арга зам” сэдэвт илтгэл II байрт тус тус шалгарч, Өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнаж урамшууллаа.