“Дээд боловсролын сургалтын байгууллагын чанарын баталгаажуулалтын сургалт” амжилттай зохион байгуулагдлаа

ҮБХИС-ийн Дотоод аудит чанарын үнэлгээний алба болон Багшийн хөгжлийн төв хамтран “Дээд боловсролын сургалтын байгууллагын чанарын баталгаажуулалтын сургалт” -ыг зохион байгууллаа. Сургалтад харьяа сургуулиудын тэнхим, төвийн дарга, багш нар хамрагдаж сертификатаа гардан авлаа.

Уг сургалтаар Их сургуулийн засаглал, манлайлал, Алсын хараа, эрхэм зорилго, Менежмент ба стратегийн төлөвлөгөө, Чанарын баталгаажуулалтын тогтолцоо, Сургалтын чанарын менежмент, Аж үйлдвэрийн оролцоо, Үйлчилгээ (гадаад ба дотоод)”-г хэрхэн сайжруулах, оролцоог нэмэгдүүлэх гэсэн сэдвээр 5 модуль сургалт багшийн хөгжлийн төвийн багшлахуй, суралцахуйн хөгжлийн танхимд 5 өдөр амжилттай явагдлаа.

Сургалтын чиглүүлэгчээр  Чанарын баталгаажуулалтын үндэсний сургагч багш нар болох Профессор Я.Чойжамц, Хошууч Б.Мөнх-Эрдэнэ, Доктор (Ph.D) С.Дэнсмаа, Профессор багш С.Мандалмаа нар ажиллалаа.

Сургалтыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн ҮБХИС-ийн болон харьяа сургуулиудын удирдлага, эрдэм шинжилгээ сургалтын алба, чиглүүлэгч багш нар, тэнхим төвүүддээ зохион байгуулагчид болон сургалтад хамрагдсан нийт багш нарынхаа нэрийн өмнөөс баярлаж талархсанаа илэрхийлье.

Сургалтад хамрагдсан нийт багш нартаа цаашдын ажилд нь амжилт хүсч сургалтаар олж авсан мэдлэг, мэдээллээ бусаддаа түгээн дэлгэрүүлээрэй гэж хүсье.

БАГШИЙН ХӨГЖЛИЙН ТӨВ