ДӨРВӨН ЖИЛ ӨНЖСӨН УРЛАГИЙН ИХ НААДМЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЖ ЯВУУЛЛАА

Сүхбаатарын ба байлдааны болон хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Үндэсний батлан хамгаалахын их сургууль 2022 оны 12 дугаар сарын 09 өдөр сонсогч, сурагч, оюутны урлагийн их наадмыг ССОХ-той хамтран урлагийн 15 төрлөөр амжилттай зохион байгуулж явууллаа. Тус урлагийн наадамд Аюулгүй байдлын сургууль, Цэргийн нэгдсэн дээд сургууль, Цэргийн хөгжмийн политехник коллеж, Батлан хамгаалах мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв гэсэн бүрэлдэхүүн сургуулиуд, орсон бол харуул үйлчилгээний рот нэмэлтээр орж их наадмыг улам бүр сонирхолтой өрсөлдөөнтэй болгож өгсөн.

Уралдааны шүүгчээр Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн сургалт, цэргийн алба хариуцсан тэргүүн дэд захирал хурандаа Б.Энхзоргол, ЦДБЭЧ-ийн найрал дууны багш дэслэгч Б.Мөнгөнчимэг, ЦДБЭЧ-ийн гоцлол дуучин н.Мөнхдэмбэрэл, ҮБХИС-ийн Мэдээлэл сурталчилгаа, соёл хүмүүжлийн албаны соёл хүмүүжил хариуцсан мэргэжилтэн, соёлын төвийн эрхлэгч ахлах дэслэгч Б.Баттулга, нар шүүсэн бол хяналтын шүүгчээр ҮБХИС-ийн ССОХ-ны тэргүүн сонсогч М.Эрхэмбилэг хяналтын үүрэг гүйцэтгэсэн нь үнэнч шударга шүүлттэй оюутан сургачдийн хүсэл сонирхолд нийцсэн, сонсогч, оюутан, сурагчдын соёлын хэрэгцээг нь хангасан сайхан наадам болж чадлаа.

Уг наадамд багийн дүнгээр тэргүүн байрт Аюулгүй байдлын дээд сургууль шалгарч шилжин явах цом, медаль, мөнгөн шагалаар шагнагдсан бол  дэд байрт ЦХПТК, БХМСҮТ, гутгаар байрт ЦНДС-ийн баг тус тус шалгарсан юм. мөн гоцлол болон хамтлаг төрлүүдийн шилдгүүдийг тодруулж I,II байруудад өргөмжлөл, медаль, мөнгөн шагналаар шагнаж урамшуулсан.