“Зочин лектор” хөтөлбөр “БАГШИЙН ХӨГЖЛИЙН УР ЧАДВАРЫН АСУУДАЛ” сэдвээр явагдлаа

Багшийн хөгжлийн төвөөс 2022-2023 оны хичээлийн жилд “ЗОЧИН ЛЕКТОР” хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа билээ.

Энэ сарын зочноор Монгол Улсын Ардын багш, шинжлэх ухааны Доктор (Sc.D), профессор, бэлтгэл хурандаа Г.Мягмаржав “БАГШИЙН ХӨГЖЛИЙН УР ЧАДВАРЫН АСУУДАЛ” сэдвээр сонирхолтой лекц уншиж, өөрийн туршлагаа харамгүй хуваалцаж залуу үеийхэндээ сургамжтай сайхан яриа өрнүүллээ.

Бидний урилгыг хүлээн авч хамтран ажилласан Монгол Улсын Ардын багш, шинжлэх ухааны Доктор (Sc.D), профессор Г.Мягмаржав танд Багшийн хөгжлийн төв болон идэвхтэй оролцсон багш нарынхаа өмнөөс талархал илэрхийлэн цаашдын эрдэм судлалын ажилд тань өндөр амжилт хүсье.

БАГШИЙН ХӨГЖЛИЙН ТӨВ