ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ НЭГТГЭЛ, АНГИЙН ЗАХИРАГЧИЙН АНХНЫ ДАМЖААНЫ ТӨГСӨЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО

Дэслэгч генерал Л.Моломжамцын нэрэмжит Батлан хамгаалахын удирдлагын академийг түшиглэн зохион байгуулсан нэгтгэл, ангийн захирагчийн дамжаанд хамрагдсан сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг бүрэн хангасан цэргийн алба хаагчдын төгсөлтийн үйл ажиллагааг 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр зохион байгуулж, гэрчилгээ, энгэрийн тэмдгийг ҮБХИС-ийн захирал, профессор, бригадын генерал П.Жаргалан, БХУА-ын захирал, доктор (Ph.D) бригадын генерал Л.Онцгойбаяр нар төгсөгчдөд гардуулан өглөө.
Тус үйл ажиллагааны төгсгөлд ҮБХИС-ийн захирал, профессор, бригадын генерал П.Жаргалан нийт төгсөгчдөд “Мэдлэг, ур чадвар, ёс зүй, удирдлагын манлайлал, хандлагаа тодорхой хэмжээнд сайжруулсан цаашид улам лавшруулан хөгжүүлж, хэвшүүлэн хамт олондоо үгээр болон үйлдлээр зөв үлгэр дуурайл үзүүлж, академийн нэр хүндийг өндөрт өргөж явахыг захилаа.