Мэргэшсэн болон зөвлөх инженерийн сургалтад суралцах бүрэлдэхүүний анхааралд

Монгол Улсын Мэргэшсэн болон зөвлөх инженерийн сургалтын бүртгэл 2024 оны  03-р сарын 11-20-ны хооронд ҮБХИС-ийн ЦНДС дээр явагдана. /ЦИХТ-ийн 303 тоот/

Жич: Бүртгүүлэхээр ирэхдээ /сургалтын төлбөр/ дараах материалыг бүрдүүлж ирнэ үү

Үүнд:

  1. Зэрэг горилохыг хүссэн хувийн өргөдөл: Өргөдөлийг батлагдсан маягтаар гаргана. /Өргөдөлийн маягтыг  нэгдүгээр хавсралтаар гаргана/
  2. Ажил байдлын тодорхойлолт: Тодорхойлолтыг тухайн хүний үндсэн байгууллагаас тодорхойлж, удирдлага нь гарын үсэг зурж, тэмдэг дарж баталгаажуулсан байна. Шаардлагатай гэж үзвэл харъяалагдах дээд байгууллагын тодорхойлолт гаргаж болно.
  3. 3х4 хэмжээтэй 2 хувь зураг/файлаар/
  4. Дээд боловсролын үнэмлэх, дипломын хуулбар: Дээд боловсролын үнэмлэх, дипломын хуулбарыг нотариатаар баталгаажуулах, хэрэв баталгаажуулаагүй бол хуулбарыг эхтэй нь тулгаж хүлээж авна. /Гадаадад зэрэг хамгаалсан бол орчуулгын товчоогоор орчуулуулж, баталгаажуулсан байх/
  5. Бүтээлийн тайлан, жагсаалт: Бүтээлийн тайлан жагсаалтыг үндсэн байгууллагын удирдах ажилтан ба зөвлөх зэрэгтэй хоёроос доошгүй мэргэжилтэн хянаж баталгаажуулсан байна. Бүтээлийн жагсаалтыг хоёрдугаар хавсралтаар гаргана. /Хүснэгтийн загвар доор бий/
  6. Иргэний үнэмлэхний хуулбар/баталгаажуулсан байна/
  7. Сургалт шалгаруулалттай холбогдсон төлбөрийн баримт: Төлбөрийг бэлнээр буюу дансаар төлж болно.