ОХУ-ЫН ЦЭРЭГ, АГААРЫН ЦЭРГИЙН АТТАШЕ ХОШУУЧ ГЕНЕРАЛ П.В.ПЕТРУНИНЫГ ҮБХИС-ИЙН ЗАХИРАЛ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн захирал, Бригадын генерал П.Жаргалан өнөөдөр уюу 2023.04.05-ны өдөр Оросын холбооны Улсын Элчин сайдын яамны дэргэдэх Цэрэг, агаарын цэргийн атташегаар шинээр томилогдсон хошууч генерал Павел Владимирович Петруныг хүлээн авч уулзлаа.

Уулзалтад ҮБХИС-ийн Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал, доктор \Sc.D\, профессор, хурандаа Б.Өлзийхуяг, БХУА-ийн захирал, Бригадын генерал Л.Онцгойбаяр нар оролцлоо.