“СПОРТООР ТЭРГҮҮЛЭГЧ ХАМТ ОЛОН” ЦОГЦОЛБОР ТЭМЦЭЭНД ҮБХИС-ИЙН БАГ ТАМИРЧИД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

БХЯ-ны харьяа аж ахуйн нэгж, байгууллагуудын дунд жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг “Спортоор тэргүүлэгч хамт олон” цогцолбор тэмцээн 11 дүгээр сарын 8-9-ний өдрүүдэд гар бөмбөг, дартс, сагсан бөмбөг, ширээний теннис гэсэн спортын 4 төрлөөр явагдаж өндөрлөсөн юм. Цэргийн төв хэвлэлийн 100 жилийн ойг угтан БХЯ-ны “Соёмбо” редакцаас зохион байгуулж буй тус тэмцээнд ҮБХИС-ийн баг тамирчид багийн дүнгээр гутгаар байрт шалгарсан амжилт үзүүллээ.