ТАНЫГ ДАРААХ АЖЛЫН БАЙРАНД УРЬЖ БАЙНА.

Хэвлэгч ажилд авна.

Ерөнхий зүйл: Хэвлэмэл бүтээгдэхүүнүүдэд шинэ технологийг нэвтрүүлэх, багш, судлаач, суралцагчдын бүтээлийг стандарт шаардлагад нийцүүлэн үйлдвэрлэх.

          Ажлын хамрах хүрээ:

Оюуны өмчийн бүтээлийг хэвлэх, бүтээгдэхүүний нэр төрөл, үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэх шинэ санаа, санаачлага гаргах, хөдөлмөрийн үр бүтээмжээ дээшлүүлэх, тоног төхөөрөмжийн ашиглалт, хамгаалалтыг хангаж ажиллах.

Ажлын байранд тавигдах шаардлага:

Боловсрол: Тусгай дунд ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй.

Мэргэжил: Хэвлэлийн үйдвэрлэл, технологийн мэргэжил эзэмшсэн

Мэргэшил: Тухайн албан тушаалын чиг үүрэгт нийцсэн сургалтад суралцсан байх.

Туршлага: Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан байх

Ур чадвар: Гүйцэтгэж буй ажлын явц, үр дүнг тайлагнах, багаар ажиллах, өөрийн мэдлэг чадвар, өөрт байгаа мэдээллийг баг хамт олонтой хуваалцаж хамтран ажиллах.

 

Сувилагч ажилд авна.

Ерөнхий зүйл: Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг батлагдсан стандарт, сувилахуйн тусламж үйлчилгээний удирдамжийн дагуу мэргэжлийн түвшинд үзүүлэх чиг үүргийн хүрээнд  ажиллана.

 

          Ажлын хамрах хүрээ:

Сургуулийн хэмжээнд сувилахуйн тусламж үйлчилгээг үзүүлэх, эмнэлгийн анхан шатны яаралтай тусламж үйлчилгээг ханган гүйцэтгэх.

Ажлын байранд тавигдах шаардлага:

Боловсрол: Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй.

Мэргэжил: Сувилагч

Мэргэшил: Тухайн албан тушаалын чиг үүрэгт нийцсэн сургалтад суралцсан байх.

Туршлага: Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан байх

Ур чадвар: Эмнэлгийн анхан шатны яаралтай тусламжийг түргэн шуурхай үзүүлэх, багаар ажиллах, өөрийн мэдлэг чадвар, өөрт байгаа мэдээллийг баг хамт олонтой хуваалцаж хамтран ажиллах.

 

Оролцогчдод шаардагдах баримт бичиг:

  • Биеийн байцаалт /ТАХ-ийн маягт/
  • Хувь хүний намтар
  • Боловсролын зэргийг гэрчилсэн баримт /диплом/
  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • Ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг гэрчлэх баримт /Нийгмийн даатгал, хөдөлмөрийн дэвтэр/-ийн хуулбар
  • Өмнөх буюу одоогийн ажлын газрын тодорхойлолт, мэргэжлийн ур чадвар, туршлагыг нотлох мэдээлэл, баримт.

Тогооч ажилд авна.

Ерөнхий зүйл: Сонсогч, хугацаат цэргийн алба хаагчдын хоолонд орж байгаа хүнсний бүтээгдэхүүнд анхан шатны боловсруулалт хийх чиг үүргийн хүрээнд ажиллана.

 

          Ажлын хамрах хүрээ:

Тогооч нь өдрийн хоолонд хүнсний материалыг хүлээн авч, хоолыг орц, нормын дагуу чанартай, халуун хоол, цайгаар үйлчлэх.

 

Ажлын байранд тавигдах шаардлага:

Боловсрол: Бүрэн дунд ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй.

Мэргэжил: Тогооч

Мэргэшил: Тухайн албан тушаалын чиг үүрэгт нийцсэн сургалтуудад суралцсан байх.

Туршлага: Мэргэжлээрээ 1-ээс доошгүй жил ажилласан байх

Ур чадвар: Хариуцсан ажлаа чанартай хийх, багаар ажиллах.

Оролцогчдод шаардагдах баримт бичиг

  • Биеийн байцаалт /ТАХ-ийн маягт/
  • Хувь хүний намтар
  • Боловсролын зэргийг гэрчилсэн баримт /диплом/
  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • Ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг гэрчлэх баримт /Нийгмийн даатгал, хөдөлмөрийн дэвтэр/-ийн хуулбар
  • Өмнөх буюу одоогийн ажлын газрын тодорхойлолт, мэргэжлийн ур чадвар, туршлагыг нотлох мэдээлэл, баримт.

Сав угаагч ажилд авна.

Ажлын хамрах хүрээ:

Сав угаагч нь халуун ус болон 3 дамжлага устай саванд угаах цэвэрлэгээг хийж хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангаж цэвэр орчинг бүрдүүлэх.

 

Ажлын байранд тавигдах шаардлага:

Боловсрол: Бүрэн дунд ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй.

Мэргэжил: Шаардахгүй

Туршлага: Ажлын туршлагатай

Ур чадвар: Хариуцсан ажлаа чанартай хийх, багаар ажиллах.

 

Оролцогчдод шаардагдах баримт бичиг

  • Биеийн байцаалт /ТАХ-ийн маягт/
  • Хувь хүний намтар
  • Боловсролын зэргийг гэрчилсэн баримт /диплом/
  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • Ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг гэрчлэх баримт /Нийгмийн даатгал, хөдөлмөрийн дэвтэр/-ийн хуулбар
  • Өмнөх буюу одоогийн ажлын газрын тодорхойлолт, мэргэжлийн ур чадвар, туршлагыг нотлох мэдээлэл, баримт.

Бүртгэлийн хугацаа: 2024.02.19-2024.02.29 хүртэл.

Материал хүлээн авах хаяг: ҮБХИС-ийн Захиргааны удирдлагын хэлтэс

Лавлах утас: 70150176

Үндэсний батлан хамгаалахын их сургууль