Тэмүүжин Өрлөг сургууль автобустай боллоо.

Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудад автобус хүлээлгэх өгөх үйл ажиллагаа өнөөдөр боллоо. Арга хэмжээнд УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан, Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баяр, Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх холбогдох удирдлагууд оролцлоо.
Тус сургууль нь харьяалал хамаарахгүй орон нутгийн болон алслагдсан дүүргийн сурагчид сурдаг бөгөөд хамгийн хол сурагч нь 15-20км зайнаас дамжин сууж ирдэг. Тэгвэл өнөөдрөөс эхэлж сурагчид аюулгүй зорчих боломжтой болж байна.