ХАЛУУН НАР ХЭЦҮҮ БЭРХИЙГ ҮЛ АЖРАН ХАНЦУЙ ШАМЛАН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ БУЙ ОФИЦЕР, АХЛАГЧ, СОНСОГЧ ТА НАРТАА БАЯРЛАЛАА

ЗХЖШ даргын захирамжийн дагуу Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт үер усны гамшгийн хор уршгийг арилгах, сэргээн босгох, цэвэрлэгээ ариутгал хийх ажилд ҮБХИС-ийн офицер, ахлагч, сонсогчоос бүрдсэн 150 гаруй алба хаагч улсын болон нийтийн эзэмшлийн гудамж талбай аж ахуй нэгж, орон сууцны B1 давхрын үерийн ус, лаг шаврыг, арилгах, ариутгахад хурдан шуурхай, өндөр бүтээмжтэй ажиллаж байна. Алба хаагчдын идэвх, зүтгэлд БЗД-ийн 43 дугаар хорооны удирдлага, оршин суугчдын зүгээс баярлаж талархаж байгаагаа бие бүрэлдэхүүнд илэрхийлсээр байна.