Цэргийн хөгжмийн политехник коллежийн 2022-2023 оны хичээлийн жилийн мэргэжлийн боловсролын 2,5 жилийн хөтөлбөрийн агуулгыг бүрэн хангасан төгсөгчдөд мэргэжлийн боловсролын үнэмлэх гардуулах ёслолын үйл ажиллагаа боллоо

Үндэсний Батлан Хамгаалахын Их Сургуулийн Цэргийн хөгжмийн политехник коллежийн 2022-2023 оны хичээлийн жилийн мэргэжлийн боловсролын 2,5 жилийн хөтөлбөрийн агуулгыг бүрэн хангасан төгсөгчдөд мэргэжлийн боловсролын үнэмлэх гардуулах ёслолын үйл ажиллагаа 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдөр тус сургуулийн Соёлын төвд боллоо.
            Мэргэжлийн боловсролын уг хөтөлбөрийг 2 мэргэжлээр 16 суралцагч төгсөж, амьдралынхаа шинэ хуудсыг нээлээ. Төгсөгчдөд боловсролын үнэмлэх гардуулах энэхүү үйл ажиллагаанд Үндэсний Батлан Хамгаалахын Их Сургуулийн сургалтын хэлтсийн дарга, хурандаа Б.Батмөнх, Цэргийн хөгжмийн политехник коллежийн захирал, дэд хурандаа Э.Гансүх болон багш, суралцагч, эцэг эхчүүдийн төлөөлөл оролцож, тэдэнд амжилт хүссэн юм.